Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ”Алтан гургалдай торон дотор жиргэдэггүй юм. Үзэсгэлэнт гүнж цайз дотор жаргадаггүй юм”
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүний наймаа зэрэг асуудлууд нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч энэ тухай өргөх бичиг, захидал олон ирэх болсон байна. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар дорвитой арга хэмжээ авхаар болжээ. Тэрээр үүний эхлэл болгон өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр лекц тавилаа. Уг лекцийг Иргэний танхимаас үзэгчдэд шууд хүргэсэн байна.
Харин түүний хэлсэн энэ хэдэн үгс хүмүүст нэгийг бодогдуулсан гэдэгт итгэе. Тэрээр хэлэхдээ "Алтан гургалдай торон дотор жиргэдэггүй юм. Үзэсгэлэнт гүнж цайзан дотор жаргадаггүй юм. Эрчүүд минь эр хүн шиг байцгаая. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм. Жинхэнэ эцэг хүн охид хүүхнүүдээ өмгөөлөн зогсдог юм" хэмээсэн юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсанаа гэр бүлийн хүчирхийлэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүний наймаа зэрэг асуудлын талаар өөрийн үзэл бодлоо ийнхүү хуваалцжээ.
"Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд Монгол улс “ҮГҮЙ”, “БОЛЬ”, “ЗОГС” гэж хэлэх цаг болжээ. Энэ асуудлаар төр засаг, хууль шүүхийн байгуулага, олон нийт иргэд идэвхтэй, үр нөлөөтэй, тууштай, шат дараатай ажиллах хэрэгтэй байна. Энэ ажлыг Ерөнхийлөгчийн хувьд манлайлж, санаачилж, шахаж ажиллахыгаа би үүргээ гэж үзнэ.
Манай эрчүүд аавын, ахын, дүүгийн, хүүгийн хувьд надтай “охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь, хүний наймаа нь байж болохгүй зүйл, орчин цагийн боолчлол, гэмт үйлдэл” гэдэгтэй санал нэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Охин хүүхэдтэй аав хүний хувьд би охидынхоо амьдралд чин үнэнээсээ санаа зовдог. Яана даа, охидоо ардаа нуух уу, урдаа нуух уу, юу хийвэл охидоо хүчирхийлэлээс хол байлгаж болох вэ гэж бодох үе надад гардаг. Муу юм сонсогдох вий гэж айдаг. Надтай ижил санаа нь зовдог аавууд, ээжүүд, хүмүүс олон байгаа байх.
Охид эмэгтэйчүүдийн эсрэг энэ аюулаас сэргийлэхэд “Та туслаач”, “юм хийгээч”, “Та чаднаа” гэсэн захиа хүсэлтүүд надад олноороо ирдэг. Энэ тухай зохих албан тушаалтан, хүмүүст санаа оноогоо хэлж, тодорхой ажил хийхийг хичнээн удаа шаардав. Байдал нэг л дээрдэхгүй бас өөрчлөгдөхгүй байна. Иймээс энэ тавдахь өдөр 11цагаас Иргэний Танхимд байр сууриа илэрхийлж тодорхой үйлдэл хийх, шийдвэр гаргах, гүйцэтгэл шийдвэрт нь онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Санал, шийдэл байвал бичээрэй. Бид хамтраад тэмцэхэд үр дүнд хүрнэ, бид чадна. Би эргэлзэхгүй байна" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.