Залуу хүнийг өглөөний сэрүүлэг бус, хүсэл мөрөөдөл нь сэрээдэг байх ёстой

Өглөө эрт сэрэх шалтгаанаа олох.
 
Монголчууд эрт дээр үеэс нар жаргахад унтаж нар мандаж эхлэхэд босож гэр орны ажлаа хийж эхэлдэг байв. Шинжлэх ухааны үүднээс энэ нь маш зөв юм. Учир нь нарны циклийн дагуу (10-06) унтсанаар эрч хүч дүүрэн, өдөржин өөдрөг байдаг байна. Тэгэхээр танд өглөө эрт сэрэх жижиг ч болтугай шалтгаан байх хэрэгтэй. Жишээ нь өдөр, оройноо амждаггүй зүйлээ өглөө эрт хийхэд яг тохирно: дуртай номны 1,2 хуудас унших, талархлын тэмдэглэлээ хөтлөх, усанд өглөө болгон орж байх гээд нэг сайхан зуршилтай л болох хэрэгтэй дээ.


 



Тогтсон цагт унтаж байх.
 
Амралтын өдөр ч бас тогтсон цагтаа унтаж байхыг хичээгээрэй. Цагийн хуваарь байх нь зөв: орондоо орох цаг - сэрэх цаг гээд. Хэрэв та ажлын өдөрт  11 -с унтдаг хэрнээ амралтын өдөр шөнөжин компьютерын урд суусаар байгаад үүрийн 5 хүргэвэл таны унтах график нурж долоо хоногийн турш хэцүү байх болно.
 

Snooze Alarm, олон утасан дээр сэрүүлэг тавихыг зогсоох.
 
Нэг л утасан дээр нэг цагт сэрүүлэг тавьж байгаарай. Сэрүүлэг дуугарсан л бол босоорой! Дараагийн удаа "интернет -д өшөө жоохон сууж байгаад унтъя, хүмүүс фэйсбүк -р их олон сонирхолтой юм хийгээд байна" гэх бодол орж ирэх юм бол өглөө нь улаан нүдтэй, нойрмог амьтан босно гэдгээ нэг бодоорой. Нэг цаг фэйсбүк дээр суух нь танд нэг цаг ч болтугай сайхан унтаж амаран өглөө эрч хүчтэйгээр сэрэхийг орлож чадах болов уу?
 

Унтлагын өрөөгөө сайхан амралтын газар болгох.
 
Өрөөний ханын цааснаас эхлүүлээд ор хөнжлийн даавуу чинь  сайхан, цэвэрхэн байвал унтаж амрахад ч урамтай. Хэрэв боломж байвал унтлагын ороо цонх руугаа харуулж өглөөний нар тусаж байхаар байрлуулвал гар утасны сэрүүлэг биш өглөөний сайхан нар таныг сэрээх болно.
 

Зүүрмэглэсэн бол хүлээсний хэрэггүй.
 
10 цаг гээд таны нойр хүрсэн бол заавал 12, 1 хүртэл хүлээх хэрэггүй. Энэ үед орондоо орохгүй бол нойр ахиж хүрэхээ больчихдог учраас та дахиад л нойроо хүлээж шөнөжин суух хэрэг гарна.
 

Унтлагын хувцас сонгох.
 
Хэрэв та унтлагын хувцастай унтдаг бол аль болох биед эвтэйхэн, зөөлөн материалтайг сонгож байгаарай. Таныг сэрэх үед унтлагын хувцас өөрөө тайлагдсан байдаг бол тав тухгүй л унтсан гэсэн үг дээ. Гэхдээ ер нь нүцгэн унтахаас өөр сайхан зүйл байхгүй шт.
 

Сайхан зүйл бодоод унтаарай.
 
Маргаашийн ажил, шалгалт, хурлуудаа март. Унтахаасаа өмнө интернет, зурагт хоёроо ч бас үүнд битгий оролцуул. Хүн рүү мэйл явуулж чатлах нь тодорхой хэмжээнд "хүлээлт, эмоци, бодол" төрүүлдэг болохоор сэтгэл тогтворгүйтэн унтах цагийг хойшлуулж байдаг. Үүний оронд бүх зүйл сайхан болно гээд "НУУЦ" номон дээр дурдагддаг зүйлүүдийг хэрэгжүүлвэл сайхан ч унтаж амарна, таны мөрөөдөл ч биелнэ.
 

Орой унтахаасаа өмнө усанд орох.
 
Халуун ус дүүргэж байгаад төрөл бүрийн үнэртэй масло хийвэл бие организм үнэхээр сайхан амарч чаддаг. Дэлгүүрт ванны маслууд байдаг, тийм ч үнэтэй биш. Хэрэв та халуун усанд масло хийж байгаад хэвтэж байсан бол хэр гоё байдгийг сайн мэдэж байгаа байх. Харин тэгж үзэж байгаагүй бол нэг л удаа үзээд үүнд дурлах болно.
 

Бүх гэрлээ унтраах.
 
Хав харанхуйд унтах нь дээр. Хэрэв жижиг ч гэсэн гэрэл асаж байвал таны бие организм анхаарлаа түүнд хандуулж олигтой амарч чадахгүй л байх. Бид энд хэрхэн сайхан унтаж амраад өглөө эрт сэрэхийг ярьж байгаа биздээ? Тэгэхээр бүх гэрлээ унтраагаад унтаж байгаарай.
 

Сэрүүлгэндээ тохирох сайхан дуу олох.
 
Гэхдээ хэт уянгын байсны хэрэггүй. Бас хэт чанга, доргио дуу сонгох нь ч бас зөв шийдэл биш байх. Мөн сэрүүлэг тавьсан утсаа өөрөөсөө хол байрлуулбал унтраах гэж босож явах замдаа өөрийн эрхгүй сэрэх байх. Хүн өөрийнхөө хамгийн дуртай дуугаа сэрүүлэгэн дээрээ тавивал сэрэлгүй улам унтдаг гэсэн судалгаа байдаг болохоор дуу сонголтон  дээрээ бас бодоод үзээрэй.


 

Сэрээрэй! 
 
Сайхан өглөөг сайхан дуугаар (soundtrack -ууд гоё байдаг) угтах нь таныг өдөржин өөдрөг байлгах болно.

Эцэст нь хэлэхэд залуу хүнийг өглөөний сэрүүлэг бус, хүсэл мөрөөдөл нь сэрээдэг байх ёстой
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uyanga (202.131.226.243) 2014-01-12 21:11:33
Bayarlalaa
а (202.131.242.238) 2013-12-23 15:12:23
баярлалаа