“Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб”-ын “ҮНЭРТНИЙ УВИДАС” анхны уулзалт болно

Та бүхнийг “Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб”-ын “ҮНЭРТНИЙ УВИДАС” анхны уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирж үнэртний ертөнцөөр аялахыг урьж байна. Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб нь үнэртэй ус цуглуулагч Н. Орчлонгийн санаачилгаар 2013 онд хоббигоо бусадтайгаа хуваалцах зорилгоор Facebook групп байгуулсан байна. Хүн бүр үнэртэй усыг сонгох, таалах мэдрэмж өөр өөр байдаг. Тухайн хүний сонгосон үнэртэй ус түүнийг тодорхойлох сэтгэлийн илэрхийлэл болж өгдөг ажээ. Эрхэм хүндэт үнэртэй дурлагч та үнэртний нууцад нэвтрэхийг хүсвэл өдөрлөгт ирэхийг зохион байгуулагчдид урьлаа.

“ҮНЭРТЭНИЙ УВИДАС” УУЛЗАЛТ

ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

18.00-18.15     Сонгодог хөгжмийн цөөхүүл, тоглолт

18.15-18.25     Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол

18.25-18.50    “Үнэртний увидас” үнэртэй усны  хэрэглээний соёл Н.Орчлон

18.50-19.00     Завсарлага

19.00-19.10     “Тансаг үнэртэнд аялахуй-Шалимарын домог”  кино

19.10-19.30     ‘’Attar’’ үнэрт тосны дуудлага худалдаа

19.30-20.30      Дэлхийн шилдэг брэнд үнэртэний үзэсгэлэн худалдаа

Хүндэтгэсэн клубын үүсгэн байгуулагч: Н.ОРЧЛОН

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
g (202.131.242.238) 2013-12-23 15:08:22
өвөрмөц хоббитой мэдрэмжтэй гоё юм аа