Дуучин Беонси “Walmart” дэлгүүрийн худалдан авагчдыг баярлуулжээ
Дуучин Бейонсе гэр бүл болон ойр дотны хүмүүстээ бэлэг
худалдаж авахаар дэлгүүр орсон биш олон зуун хүнд Зул сарын бэлэг
барилаа. Ер нь өрнөдийн орнуудад уламжлагдан ирсэн нэг сайхан заншил бол Шинэ жилийн өмнөхөн бусдад буян үйлдэж, туслах билээ.


Энэ үйл явдал Массачусетс хотын Тьюксбери хэмээх жижиг хотод баасан
гарагт болжээ. “Walmart” дэлгүүрт Зул сарын баярын бэлгээ худалдаж
авахаар ирсэн иргэд энэ үеэр алдарт дуучин Бейонсе бие хамгаалагчдаа
дагуулан, лангуунаас лангуунд тэргэнцэр түрэн явж байгааг харсан байна.
Дуучин бүсгүй энгийн хүмүүстэй харьцахын зэрэгцээ ойр дотны хүмүүстээ
бэлэг сонгож байжээ.
Бейонсе орон нутгийн иргэдтэй харьцаж байснаа гэнэт “Энэ дэлгүүрт яг
одоо байгаа хүмүүсийн Зул сарын баяртаа зориулан авсан барааны эхний 50
долларыг би төлнө” гэж мэдэгдлээ. Худалдан авагчид түүний санаачилгад
ихэд баярлан, чанга хашгиралджээ. Ингээд 750 хүн түүний өгөөмөр
сэтгэлийн хишгийг хүртсэн байна.






Дуучин Бейонсе 37,5 мянган долларыг бусдад зарцуулаад өөрөө зөвхөн
хүүхэлдэй худадан авчээ. Мэдээж, энэ бол бяцхан охин Блю Айви Картертаа
авсан бэлэг байлаа.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







