Хар хун буюу жүжигчин Натали Портмэн түүний амьдрал уран бүтээл

Холливудын шинэ залуу үеийн гайхалтай жүжигчин Натали Хершлэг буюу олны мэддэгээр Натали Портмэн нь 1981 оны 06-р сарын 09-нд Израйл улсын нийслэл Иерусалим хотод төржээ. Тэрээр айлын ганц охин бөгөөд түүний эцэг Авнер Хершлэг нь эмэгтэйчүүдийн эмч бол харин эх Шелли нь гэрийн эзэгтэй юм.

Тэрээр “Charles E. Smith Jewish Day School” , “Syosset High School” , “Hebrew University of Jerusalem” гэх зэрэг сургуулиудад суралцаж байсан юм байна.

Жүжигчин Натали Портмэн нь хамгийн анх 13 настайдаа “Léon: The Professional” кинонд тоглож, өөрийн кино урлагийн карьераа эхлүүлсэн юм. Тэр цагаас хойш нийтдээ 30 гаруй кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээгээд байна.

Жүжигчин Натали Портмэн нь кино урлагийн хамгийн том гэсэн “Оскар” , “Алтан бөмбөрцөг” болон “Британийн Кино Урлагийн” наадмуудаас нийтдээ 4 шагналыг хүртсэн бөгөөд бусад кино наадмуудаас 30 гаруй шагналыг хүртэж байсан гайхалтай жүжигчин билээ.

Түүний хувийн амьдралаас цухас дурдвал, гэр бүл болохоосоо өмнө Моби, Гарсиа Бернал, Жэйк Жилленхоол, Натаниел Родсчайлд, Родриго Санторо гэх мэт алдартай жүжигчид, тэрбумтан, олны танил хүмүүстэй нэр холбогдож, хайр сэтгэлийн холбоотой байсан юм.

Харин 2012 оноос эхлэн бүжигчин, бүжиг дэглээч Бенжамин Миллепиедтэй гэр бүл болж, 1 хүүтэй болжээ. Хүүгийн нэр Алиеф.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






