Пегги Эддингтон-Смит эцгийнхээ захидлыг 70 жилийн дараа хүлээн авчээ

АНУ-ын Невада муж улсын оршин суугч 69 настай эмэгтэйДэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн эцгээс нь бараг 70 жилийн өмнө түүнд илгээсэн захидлыг саяхан хүлээн авчээ. Ассошиэйтед пресс агентлаг өнгөрсөн бямба гарагт ингэж мэдээлсэн байна. Дейтон гэдэг жижиг хотод болсон ёслолын үеэр Пегги Эддингтон-Смитэд дугтуйтай захидлыг гардуулжээ. Түүндэцэг Жон Эддинстоны хоёр медаль - Хүрэл таван хошуу болон Улаан зүрх медалийг бас гардуулсан байна.

Түүнд захидлыг Миссури мужулсын Донна Грегори гэдэг эмэгтэй гардуулж өгчээ. Захидал Жон Эддинстоны бусад захидал болонэд зүйлийн хамт хайрцаганд байжээ.ГрегориСент-Луси хотод хуучин нөхрийнхөө өвөө, эмээгийн гэртцэвэрлэгээ хийж байхдаа 14 жилийн өмнө захидлыг олсон байна. Харин эдгээр эд өлгийн зүйл энд яаж ирсэн ньтодорхойгүй байгаа ажээ.Пеггийн эцэг нь захидал олдсон газраас 120 километрт байдаг Лидвуд хотын уугуул гэдэг ньмэдэгдэж байгаа ажээ.

Жон Эддингтон охинтой болсныгоо мэдмэгцээ 1944 онд энэ захидлыг илгээжээ. Тэр Итали руу явахаасаа өмнөхөн Техас муж улсын цэргийн баазаас захидлыг илгээсэн байна. Тэгээд Италид очоод удалгүй амь үрэгджээ.

Пегги охиндоо хайртай, үргэлж түүний тухай бодож байдаг тухай бичсэн байна. Энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэйболох ээжийнхээ үгэнд үргэлж орж байхыг хүсчээ. Ээж нь дахин хүнтэй суулгүйгээр, 1997 онд насан өөд болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
гэрэл (202.131.242.238) 2013-12-30 14:26:34
яасан сэтгэл хөдлөм юм бэ