Дөрвөн ихрийн гэр бүлд ЦЕГ-аас хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө
Монгол улсад ойрын хориод жилд тохиогоогүй баярт үйл явдал болоод байгаа билээ. Энэ сарын 23-ны өдөр ЭНЭШТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндэлж эцэг эх төрөл төрөгсдөө болоод монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал болсон. Тэгвэл тэдэнд барих бэлгийн цуваа тасрахгүй байна.

Дөрвөн ихрийн гэр бүлд ЦЕГ-аас хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Учир нь ихрүүдийн аав Х.Баттулга энэ жил Хууль сахиулахын их сургуулийг төгссөн бөгөөд ЦЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар нэгжид ажилладаг аж.

Иймээс ЦЕГ-ын удирдлагууд ихрүүдийн аав ээжид 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
az
(103.26.194.151)
2013-12-27 20:08:57
Huurhun um aaaz jargal husie
0
0
0
Хариулах







