Ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч говь талын нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Их нууруудынболон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25градус, Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 9-14 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.
Өдөртөө бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 862гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2013 оны 12 дугаар сарын 31-нээс 2014 оны 1 дүгээр сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд
болон 1 дүгээр сарын 1,3-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд, хэсгээр бага
зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хугацааны эхээр зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Их
нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав
газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Сэлэнгэ, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15
градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө
0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус
хүйтэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







