”Universe-Best songs 2013” наадмын Гала тоглолт өнөөдөр болно
"Хайрлая, хүндлэе,
инээмсэглэе" уриан дор зохион
байгуулагдсан "Universe-Best songs" уралдааны шилдгүүд өнөөдөр
гала тоглолтоо хийх гэж байна. Харин Гран при шагналтныг тодруулах ёслолын
ажиллагаа маргааш болох ажээ. 
"UBS" телевиз таван жилийн өмнөөс "Universe-Best songs" уралдааныг анх зохион байгуулж байсан билээ. Уг наадмын онцлог нь дэлхийн шилдэг гэгдэх бүхий л дууг оролцогчид өөр өөрсдийнхөөрөө үзэгчдийн хүртээл болгодог билээ. Хэдхэн хоногийн өмнө "Universe Best Songs-2013" наадмын шилдэг 16 оролцогч тодроод байгаа билээ.
Түүнчлэн эхний хамтарсан уран бүтээл болох "What a wonderful world"-ийг шинэлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгосон юм.
Энэ жил ямар уран бүтээлч "Universe Best Songs"-ын тав дахь ялагч болох вэ? Та хэнийг гэж бодож байна?







