Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажлын хандлагын ялгаа
Эрэгтэй
Аливаа ажлыг хийхдээ өөрийгөө өсөж дэвжиж, албан тушаал ахих ёстой гэдгээ нотлохыг эрмэлздэг.
Эрсдэлтэй алхам хийх дургүй.
Эмэгтэй хүн
Тухайн ажлаа хэнээс ч илүү хийж чадна гэдгээ нотлохыг эрмэлздэг.
Эрсдэлтэй алхам хийх дургүй бөгөөд ажлаасаа гарах, ажлаа солих шийдвэр гаргахаас зайлсхийдэг.

Дүгнэлт
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан төлвийн ялгаатай байдлыг мэдэж байх нь ажил хэрэг явуулах мөн хүмүүсийн харилцааны тал дээр маш чухал. Дан хүүхнүүд эсвэл дан эрчүүдээр хүрээлэгдсэн орчинд ажиллах, багаа бүрдүүлбэл ойлголцоход хялбар, найрсаг дулаан уур амьсгалтай, сайхан баг болно гэж боддог бодол байдаг.
Гэтэл үүнийг буруу гэдгийг судлаачид батлаад өгчээ. Дан хүүхнүүдээс бүрдсэн орчин хэдий үзэл бодол санаа нэг, таатай амжилттай ажиллаж байлаа ч эрэгтэй хүний шийдэмгий, зоригтой занг ямагт хүсч байдаг, харин дан эрчүүдээс бүрдсэн баг эмэгтэй хүний үнэнч, даруу, бас ихэмсэг, бардам зангаар дутагдаж байдаг байх нь ээ...Иймээс тэдний зохистой харьцааг олж ажил амьдралдаа тохируулан ашиглацгаая!
Сонирхолтой баримтууд
Эмэгтэйчүүдэд хараагүй болох магадлал 78% байдаг. (WHO)
Эрэгтэйчүүд зам тээврийн осолд өртөх нь 2,7 дахин илүү байдаг. (WHO)
Эрчүүд тамхины холбогдолтой өвчлөлөөс болж нас барах магадлал эмэгтэйчүүдээс 4 дахин их. (WHO)
Эмэгтэйчүүдийн толгой өвдөх нь эрчүүдээс 3 дахин илүү байдаг байна. (FDA)
Хэдийгээр эрэгтэйчүүд нь зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал их байдаг ч эмэгтэйчүүд нь жилийн дотор нас барах магадлал тэднээс илүү байдаг. (FDA)
Бичиг үсэг тайлагдаагүй 781 сая насанд хүрэгчид байдгын 64% нь эмэгтэйчүүд байдаг. (UNESCO)
Сургуулиас завсардсан 103,5 сая хүүхдийн 57% нь охид байна. (UNESCO)
Дэлхий дээрх парламентийн суудлын 84% эрэгтэй хүн эзэлсэн байдаг. (United Nations)
Эрчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү болзооны сайтад ханддаг байна. (Jupiter Research)
Хэдийгээр ТВ үзэгч, сонингийн уншигчдын 58% нь эмэгтэйчүүд байдаг ч сэдвийн 21% нь л эмэгтэйчүүдийн тухай байдаг. (WACC)







