МҮОНР-ийн сэтгүүлч, редактор МУСТА Г. Болор: ”Цасны бүүвэй” дуу гурав дөрөвхөн хоногийн дотор төрсөн
Өө өө цасан ширхэг бужигнаад
Өө өө оддыг харан зугаална аа гээд л хүн бүрийн сэтгэлд мөнхөрсөн шинэ жилийн дууны мөрүүдийг та бүхэн санаж байгаа байх. 25 жилийн өмнө "Цасны бүүвэй" гэх энэхүү дуугаараа олон хүний сэтгэлийг хөдөлгөж явсан эгэл жирийн энгийн даруухан уран бүтээлч Гаваагийн Болорыг ярилцлагынхаа буланд урьлаа. Тэрээр дуучин мэргэжилтэй хэдий ч Монголын олон нийтийн радиогийн сэтгүүлчээр 20 - оод жил ажиллаж байгаа юм. Бие нь жижигхэн ч сэтгэлийн хүчээрээ агуу эмэгтэй тэрээр дуу надад эрч хүч өгдөг гэж ярьсан юм. Ингээд МУСТА Г. Болорын сэтгэлийн үгийг уншигч бүсгүйчүүддээ хүргэж байна.
-Ярилцлагаа хүүхэд насны сайхан дурсамжаас эхэлье гэж бодож байна. Та хүүхэд насныхаа дурсамжаасаа яриач?
Хүүхэд нас гэдэг хамгийн сайхан цайлган үе. Миний хүүхэд нас зуун айлын ойролцоох байранд өнгөрсөн. Тэр үед нийгэм эрх тэгш тайван амгалан байсан цаг. Баян ядуугийн ялгаа байхгүй. Би сургуулийн идэвхтэй сурагч байлаа. Ангийн дарга, эвлэлийн хорооний гишүүн, ариун цэврийн дарга гээд л... Урлаг спортын бүх л зүйлд оролцдог байсан. Тийм болоод ч тэр үү сэтгүүлч мэргэжилтэй болсон байх. Миний бодлоос хүүхэд насны нэг дурсамж ер мартагддаггүй юм. Хаврын шороогоор шуурсан, зэврүүн өдрүүдэд би их дургүй. Аав, ээж маань цалин багатай, бид ах дүү тавуулаа. Тэр үед эгчийн хуучин хувцасыг дамжуулж өмсдөг, шинэ хувцас авах нь ховор байсан юм. Тэр олон хүүхдийг хоолтой байлгах гэж аав ээж хоёрт минь хүнд байсан. Хаврын нэг хүйтэн өдөр гэрт идэж уух юм байхгүй, гэр хүйтэн, яндан дүн дан дуугараад л ... тэр өдрийг би огт мартдаггүй. Зовсоны эцэст жаргадаг гэж аав ээж маань биднийг боловсрол мэдлэгтэй болгох гэж зүтгэсэн нь талаар өнгөрөөгүй. Би сайн сайхан л явж байна. Гэхдээ буцаад хүүхэд насандаа очихсон гэж заримдаа боддог.

- Залуудаа хэрхэн гоёдог байв? Төмөр халааж байгаад үсээ ороож, өнгө өнгийн бал хольж байгаад хумсаа буддаг байсан гэж сонссон?
Би эршүүд болоод тэр үү нүүр хумсаа буддаггүй байсан. Одоо ч хэвээрээ. Дуучин болоод тайзан дээр гарахдаа нүүрээ будаж чадахгүй загнуулаад л явж байсан. Хумсаа ч будаж үзээгүй. Хүн байгаагаараа л байх хэрэгтэй гэж би боддог. Хүн гэдэг байгалийн амьтан. Сайхан ч байна уу муухай ч байна уу байгаагаараа л байх нь хамгийн сайхан. Муухай байна, царай муутай байна гээд өөрийгөө хорлоод байх нь буруу ч юм шиг. Яалт ч үгүй нүүрээ будах хэрэг гарвал буддаг. Дуучин болсоноос хойш намайг хүүхэд шиг харагдаад байна үсээ задгай тавь гэдэг байлаа. Нэг удаа хими хийлгээд үсээ задгай тавьтал аав ээждээ загнуулсан. Галзуурчихсан юм уу ямар эцэг эх нь үхчихсэн байгаа биш гэхэд эргээд л үсээ сүлждэг байлаа. Магадгүй тэр үеийн хүмүүжил нөлөөлсөн байх.
- Залуу хүн бүхэн сайхан мөрөөдөлтэй байдаг. Гэхдээ хүн бүрийнх биелэдэггүй шүү дээ. Таны залуугийн мөрөөдөл биелэсэн үү?
Эмэгтэй хүний хувьд би нэг л зүйлийг мөрөөддөг, бүр зүүдэлдэг байлаа. Эмэгтэй хүн амьдралдаа нэг л удаа тэнгэрийн дагина шиг болдог гэж бид ярьдаг байсан юм. Маш гоё цагаан даашинз өмсөөд маш гоё үлгэрийн мэт хурим хийнэ дээ гэж боддог байлаа. Харамсалтай нь надад тийм хувь тохиол байсангүй. Намайг жирэмсэн гурван сартай байхад нөхөр минь нас барсан. Тиймээс миний мөрөөдөл биелээгүй. Гэхдээ охиноо ямар ч гэсэн нөхөрт гарахад нь миний зүүхийг хүсэж байсан тэр хөөрхөн титмийг толгойнд нь зүүгээд, цав цагаан даашинзыг өмсүүлнэ гэж боддог. Өөрийнхөө оронд охиныгоо дагина шиг болгоно доо гэж боддог болохоор мөрөөдөл минь үргэлжилсээр байна. Бас нэг мөрөөдөл минь дуучин болох байлаа. Би багшийн их сургуулийн утга уран зохиолын ангид шалгалт өгөөд тэнцсэн ч хүний хүсэл мөрөөдөл гэдэг үргэлж хүнийг дотроос хатгаж байдаг шүү дээ. Би дуучин л болох ёстой гэж бодсон учраас их сургуульд орчихсон мөртлөө аав ээждээ би тэнцээгүй гэж хэлээд залуучуудын эвлэлийн төв хорооны дэргэдэх "Залуус" гээд хамтлагт орсон. Одоо хүмүүс дурсахгүй юм даа. Дуучин Оюунбилэг эндээс л анх гараагаа эхлэж байсан. Яагаад энэ тухай ярьдаггүй юм болоо гэж жаахан харамсдаг юм. Би дуучин болохоор шийдэж сургуулиа хаясан ч эцсийн бүлэгтээ утга уран зохиолын ажил хийдэг хүн болсон байна. /Инээв/

-"Цасны бүүвэй" дуу олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн сайхан дуу болсон. Бараг 25 жилийн өмнөөс одоог хүртэл шинэ жил болгоноор эгшилэдэг болжээ. Энэ дууны үүх түүхээс яриач?
1988 оны "Баярын мишээл" нэвтрүүлэгт манай хамтлаг оролцох болсон юм. Одоо UBS телевизийн Л.Балхжав ах үндэсний телевизийн найруулагч байхдаа танай хамтлагаас нэг дуу нэвтрүүлэгт оруулна шүү гэсэн. Тэр үед шинэ жилийн холбогдолтой дуу бараг байгаагүй учраас гурав, дөрөвхөн хоногийн дотор "Цасны бүүвэй" дуу төрсөн юм. Хөгжмийг нь хамтлагийн соль гитарчин О.Билигт, шүлгийг нь тэр үеийн Багшийн Их Сургуулийн утга уранзохиолын ангийн оюутан М.Цэемаа бичсэн. Шүлэг нь "Залуучуудын үнэн" сонин дээр гарчихсан байсан учраас бид 2 бадгийг нь дуу болгосон доо. "Залуус" , "Өргөө" , "Айзам", болон мэргэжлийн гэсэн тодотголтой хоёр хамтлаг болох "Баянмонгол", "Соёл- Эрдэнэ" хамтлагуудаас баярын мишээлийг хийж байлаа. Тэр үеэс хойш "Цасны бүүвэй" дуу жил болгоны шинэ жилээр эгшиглэдэг болсон. Миний нэрийн хуудас болчихсон дуу л даа. Цасны Болороо, Цасны бүүвэй Болороо, Цасан ширхэг охин гээд л... Сүүлд "Чингис хаан" хамтлагийн Жагаа ах цасны дууч гээд нэрлэчихсэн байна лээ.
- Хүн ер нь үр хүүхэд, аав ээж, мөнгө гээд л заавал ямар нэгэн зүйлийн төлөө амьдардаг. Тэгвэл амьдарлын утга учир гэж юу вэ? таны хувьд
Амьдарлын утга учрыг маш олон талаас нь тайлбарлаж болно. Магадгүй хүн бүр өөр өөрөөр тайлбарлах байх. Миний амьдарлын гол утга учир бол охин минь. Би ээж охин хоёртойгоо хамт амьдардаг. Тэднийхээ төлөө би амьдардаг хүн. Мөн ажилдаа маш их хайртай. Ажлын хамт олноосоо эрч хүч, сайн сайхан бүхнийг авдаг. Ер нь базаад хэлэхэд амьдарлын утга учир бол нэг зүйл бус бүхэл бүтэн нэг цогц зүйл гэж би боддог.

-Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Амьдарлаас суралцсан хамгийн том зүйл тань юу вэ?
Тэвчээртэй байж сурсан. Би ямар ч зүйлээс халгаж, ямар ч зүйлээс зугтдаггүй. Тэвчиж, өөрийгөө ялан дийлж байж хүссэн зүйлдээ хүрч, амжилт гаргадаг. Мөн бүхнийг уучилж байх ёстой гэдгийг мэдсэн. Ямар ч зүйлийг уучлах сэтгэл хүнд байх хэрэгтэй, тэр дундаа эмэгтэй хүнд. Өнөөгийн нийгэмд алхам тутамдаа бие биендээ гомдож дургүйцэж, бие биенийгээ үзэн ядаж байна. Тэр үзэн ядалт, гомдол, цөхөрлөө өөртөө хадгалаад байвал нэг өдөр дэлбэрнэ шүү дээ. Тиймээс уучилж чаддаг байх ёстой. Бусдыг уучилсанаар сэтгэл хөнгөрч, ухаан саруул болно, тэнгэрт нар цэлмэх шиг сайхан байдаг. Мөн хийх гэж байгаа зүйлдээ илүү анхааралтай хандаж амжилт гаргадаг. Хар буруу санаа болон дотрыг чинь эвгүйцүүлдэг зүйлүүдийг юу ч үлдээхгүй арилгах хэрэгтэй. Би амьдралд уучилж сурсан учир өөдрөг ханддаг болсон. Уучлал гэдэг хүнийг баяр баясгалантай болгодог юм.
-Таны ярианаас сонсход олон хүнд хэцүү асуудалтай тулгарч байсан болов уу гэж бодогдож байна. Амьдрал шантрах үе бишгүй байдаг биз. Та түүнийг тойроогүй дайраад л өнгөрсөн байх?
Байлгүй яахав дээ. Намайг гурван сартай жирэмсэн байхад нөхөр өөд болчихсон. Тэр үед би яах аа мэдэхгүй их хэцүү байсан. Хүүхдээ авхуулах хэцүү. Авхуулсан ч бөөн юм болдог байсан юм. Шинжилгээ өгнө, эмч нарын зөвлөгөөнөөр орно, яагаад авхуулах болов гээд л... одооний гэмт хэрэг хийчихсэн юм шиг байцаагддаг байлаа. Энэ асуудал дээр хатуу чанга байсан цаг. Охиноо төрүүлэх хүртлээ надад маш хэцүү байсан. Хав харанхуйд орчихсон юм шиг. Гэхдээ залуу насныхаа сэтгэлийн хүчээр даваад гарчихсан байдаг. Одоо эргээд бодохоор тэр үеийг яаж давсан юм бэ гэж бодогддог. Үнэхээр хэцүү байсан. Хордлоготой, хөл хавантай, өмсөх зүүх юм ч таарахгүй. Автобусанд ороод толгой эргээд л ... надад суудал тавьж өгдөг хүн байхгүй. Сэтгэл зүйн хувьд хамгийн хэцүү байсан үе. Гэхдээ хүн яагаад ч юм хэцүү зовлонтой бүхнийг сөрж, даван туулж чаддаг. Одоо ч гэсэн шантрах үе цөөнгүй. Эр хүний нөмөр нөөлөг хажууд хэрэгтэй байдаг. Би ганц бие эмэгтэй учир эр хүний хийдэг бүхнийг хийх хэрэгтэй болдог.Ийм үед шантралгүй яах юм. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Хичнээн хатуу эр хүн шиг эршүүд өссөн ч гэлээ хэцүү зүйл олон тохиолдог. Тиймээс аль болох шантрахгүйг хичээдэг дээ.

-Тань шиг ганц бие эмэгтэйчүүд Монголд цөөнгүй бий. Тиймээс тэдэндээ хандаж, ер нь бүсгүйчүүддээ зориулаад урам өгөөч?
Эмэгтэй хүн гэдэг агуу хүмүүс. Бүх хүн ээжээс, эмэгтэй хүнээс бий болдог. Эмэгтэй хүн бүхэл бүтэн хүнийг бий болгодог гээд та бүхэн төсөөлөөд үз дээ. Хүнийг гэдсэндээ бүрэлдүүлээд, төрүүлээд , өсгөөд өөрийнхөө махнаас зулгаан байж хүнийг бид бий болгодог. Зарим эрчүүдэд би ингэж хэлдэг юм. Эмэгтэй хүний жижигхэн саван дотор бүрэлдсэн хүн шүү дээ гэж... Эрчүүд хүртэл эмэгтэй хүнээс төрдөг. Ингээд бодохоор эмэгтэй хүмүүс үнэхээр агуу. Тиймээс агуу ертөнцийг ивээж, энэ ертөнцийг бий болгосон бурхан бол би шүү гэж эмэгтэйчүүд маань өөрсдийгөө зоригжуулах хэрэгтэй. Эмэгтэйчүүд ийм агуу учир өөрөө өөртөө байгаа тэр жижигхэн асуулд бүдрэхгүй байх ёстой. Шантрахгүй, уурлаж бухимдахгүй, уйлж унжихгүй... Бид бол энэ биеээрээ агуу хүмүүс. Юунд ч битгий цөхөр, юунд ч битгий шантар, хэнд ч битгий бууж өг. Би чадна гэж урагшаа харж зүтгэ, тэгвэл бүх зүйл чиний өмнө сөхрөөд ирнэ. Чингис хаан хамтлагийн Жагаа ахын дуунд байдаг. Сөгдүүлж чадаагүй хүндээ, хорвоо өөрөө сөгддөг юм аа гэж. Хорвоо хүнийг сөгдүүлэх гэж зөндөө үздэг. Зарим нь өвчин тусгана, архичин болгоно, заримыг нь эхнэрээс нь нөхрөөс нь салгана. Олон хүүхэд гаргана, хоосон хонуулана, сөгдүүлэх гэж үзсээр байдаг. Харин энэ бүгдэд сөхрөхгүй сөгдөхгүй байвал хорвоо өөрөө сөгддөг юм.
-Цаашдаа ямар уран бүтээл хийх гэж байна?
"40 нас" гээд радио клуб нээе гэж бодож байгаа. 40- 55 насны эмэгтэйчүүдэд тэтгэвэрт гарна гэдэг сэтгэл санааны хувьд маш их өөрчлөлт ордог юм. Ичинноров гуай би 40 хүрчихлээ гээд уйлж байсан юм. 40 хүрнэ гэдэг үнэхээр сонин мэдрэмж төрдөг юм байна гэж тэрээр ярьж билээ. Дөч хүрэх үед эмэгтэй хүний тооноос хасагдаж байгаа ч юм шиг , залуу нас дуусчихсан ч юм шиг санагддаг юм. Яг тэр сэтгэлийн хөдлөл дээрээс эмэгтэй хүн босох уу унах уу гэдэг асуудал гарч ирдэг юм болов уу гэж боддог. 20 гараад хүнтэй суугаад ажил амьдрал нь тэгширчихсэн байвал бас өөр асуудал. Гэхдээ над шиг эмэгтэйчүүдэд нөхөртэй болно гээд л төлөвлөж, бодож байсан зүйлүүд талаар өнгөрдөг. Үүнээс болоод хямарлууд ар араасаа бий болно. Тэр үед яахаа ч мэдэхгүй уйлмаар ч юм шиг санагддаг юм. Одоо 40 гарчихсан хүмүүс уулзаад ярьж суух газрууд нь ховор байдаг шүү ээ. Хөгшин авгай юу хийж яваа юм гээд хүн муу хэлнэ гээд өөрөө өөрийгөө тусгаарлачихдаг. Би "40 нас"энэ нэвтрүүлгээрээ бүсгүй та залуу эмэгтэй хэвээрээ байгаа шүү гэдгийг сануулж алдсан итгэлийг нь буцааж өгөхийг хүсэж байгаа.
Үнэхээр сайхан санаа байна. Ингээд цаг зав гаргаж бидэнтэй уулзсан таньд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Та бүхэндээ "Цасан бүүвэй" дууг МУСТА Г.Болорын дуулснаар хүргэж байна. Хөгжмийг О.Билигт, шүлгийг М.Цэемаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
БАЯРДАЛАЙ
(124.158.77.27)
2016-01-10 18:27:27
хожуу ч гэсэн энэ ярилцлагыг уншлаа сайхан байнадууг нь бараг 20 сонслоо энэ дуууг сонсохоор хүүхэд насанд мэдрэгддэгбайсан гайхамшиг бүхэн намайг тойрч эргэлдэн бүжиглэх шиг санагддаг Энэ ганцхан надад ингэж нөлөөлдөгггүй гэхээр та таны дуу ийм л гайхамшигтай байгаа биз аз жаргал эрүүл энхийг хүсье
0
0
0
Хариулах
маралаа
(103.9.90.2)
2015-09-25 12:37:27
муухай царайтай үмхий санаатай нүдэнд хүйтэн тэнэг авгай
0
0
0
Хариулах
tuya
(202.55.180.4)
2013-10-22 11:22:56
bolor egchiig bi har bgaasaa taninamanaih neg gudamjind bailaabas 1 surguuld surch blaasurguuldaa 1 hamtlagt duuldag blaaih avyastai huurhun aashtai egch shuutandaa az jargaltai saihan amidrahiig husyeetanai eej chini yag heveeree bnaa amjilt
0
0
0
Хариулах
zochin
(202.131.235.68)
2013-09-02 15:37:48
Yamar sonin hunig olj yariltsaa we Tanai hamt olond bayar hurgie Uh uhaantai hairlamaar emegtei bna Duunih n ungu ih goe um Manai mongol erchuud uneheer sohor uls umaa Emegtei hunig yamar ch goe unetei chuluunaas iluu uned hurgedeg uhaantai tevcheertei xgygj ene busguid bna da Hairan saihan emegtei az jargaltai amidrach chadaagui bololtoi Gehdee ene busguid uyangalag saihan hooloi shigee urt udaan jargalig olooroi gej husie
0
0
0
Хариулах
wow
(202.179.20.250)
2013-08-30 10:07:29
saikhan busgui shuu minii hairtai duuchin bas saihan emegtei radiogoor bas hooloig n ih sonsdog sanjina odoo haraad neeree hen ch tanihgui bh aa tanai sait ih huuchnii humuusiig olj gargah yma talarhaj bn a
0
0
0
Хариулах