Дуучин Бейонсе аялан тоглолтынхоо үеэр юуны учир уйлав?
Дэлхий дахинд танигдсан хамгийн сайхан хосуудын нэг болох дуучин Бейонсе, Жэй Зи нар салах тухай яриа гарчээ. Учир нь Реппер Жэй Зи эхнэр дуучин Бейонсег хуурсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн байна.

Жэй Зи Миа гэх бүсгүйтэй зочид буудлаас гарч буй зураг “TMZ” сайтад тавигдсаны дараа хосууд тусдаа амьдарч эхэлсэн тухай ойрын эх сурвалжууд мэдээллэжээ. Харин Жэй Зи, Бейонсе нар энэ сараас эхэлсэн “On The Run” хэмээх аялан тоглолтоо хийсэнийхээ дараа гэр бүлээ цуцлуулахаар болсон гэж Бейонсегийн дүү хэвлэлийхэнд мэдэгдсэн байна.

Хэдийгээр Бейонсе эр нөхрөө араар нь тавьсан талаар яриа гаргаагүй хэдий ч аялан тоглолтынхоо үеэр дууныхаа үгээр дамжуулан нөхөртөө гомдож буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Resentment” буюу “Гомдол” нэртэй дууг дуулах үедээ “Бид зургаан жилийн турш хамт амьдарсан. Тэгэхдээ чи намайг эхэлж хуурлаа. Чамд ганцхан бүсгүй хангалттай биш гэж үү. Хэлээд өгөөч. Чи надаас залхсан гэж үү. Охин минь ингээд эцэггүй өсөх хэрэг үү” гэх мөртүүдийг уйлжээ.








