Дэлхийн хамгийн хөгшин загвар өмсөгч Кармен Делл Орефайс

Дэлхийн хамгийн хөгшин загвар өмсөгч Кармен Делл Орефайс одоо 82 настай билээ. Тэрээр өдгөө хүртэл загвар өмсөгчийн ажлаа эрхэлсээр байгаа тул дэлхийн хамгийн хөгшин загвар өмсөгч хэмээн нэрлэгдэх болжээ.



1944 оноос буюу 13 настайгаа загвар өмсч эхэлсэн Кармен Делл Орефайс “Загвар өмсөх үнэхээр сайхан. Би ч загвар үзүүлэхэд боломжийн хэвээр байгаа” хэмээн хэвлэлийнхэнд хэлсэн байна. Аль хэдийн дурлаж, хайрлаж, хэд хэдэн удаа хуримаа хийж, салж, хүүхэд төрүүлж бүр ач, зээтэй болоод амжсан Кармен Делл Орефайс залуу моделиудтай хөл нийлүүлэн алхсаар байна.



Кармен Делл Орефайс загварын ертөнцөд хөл тавьж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэглэж явсан тэрээр хэдий нас өндөр гарсан ч загварын карьераа төгсгөх бодолгүй байна. Түүний санхүүгийн байдал сайнгүй байгаа нь түүнийг загварын ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүргэсэн юм. Хатагтай Кармен алдартай залилагч Бернард Мэддофт хурааж хуримтлуулсан хамаг мөнгөө хөрөнгө оруулж алдсан юм. Залуу цагтаа загварын ертөнцөөс цуглуулсан хөрөнгөө өндөр насандаа алдсан ч тэрээр амьдралаа авч явахын тулд эдийн засгийн хямралын дараа загварын тайзнаа эргэн ирсэн ажээ. Ингээд түүний гайхалтай позуудаас хүргэж байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.242.238) 2014-01-22 14:38:24
өөр өөр хүмүүсийн зургийг холиод оруулсан байна шалгаж оруулаач
gaihaltai (202.55.182.82) 2014-01-12 20:02:59
gaihaltai yumaa 82toi baij zagwar omssor l bn gdg chine