Анжелина Жоли монголд ирнэ

Саяхан уншигчиддаа алдарт жүжигчин Анжелина Жоли дахин хорт хавдраас урьдчилан сэргийлж хагалгаанд орсон талаар мэдээллэсэн билээ. Албан ёсны эх сурвалж түүнийг монгол болоод төвдөд зочлох талаар мэдээлэл хийгээгүй байгаа ч жүжигчин хагалгааны дараа монголд ирэхээр шийдсэн ажээ.


Түүний ирэх саруудад хийх ажлын төлөвлөгөө гарсан байгаа бөгөөд тус төлөвлөгөөнд манай улс болоод төвдөд ирэх төлөвлөгөө ч багтсан байгаа юм байна. Жүжигчин Бред Питт түүнтэй хамт ирж магадгүй гэсэн мэдээлэл мөн цацагдаад амжлаа.

Бред Питт болон Анже нар холливуудын алдартнууд дундаас хамгийн их сайн үйлсийн аян хийдэг гэдгээрээ онцгойрдог. Өмнө нь жүжигчин Ричард Гири, Жулиа Робертс нар зочилж манай улсын аж амьдралтай танилцаж байсан билээ.

Хэдийгээр жүжигчин бүсгүйг нөхрийн хамт ирнэ гэж мэдээллэсэн ч тэрээр ганцаараа төвд болоод монголд ирэхийг хүсэж байгаа гэнэ. Үе үе жүжигчин Жулиа Робертс монгол улсад нууцаар ирж ганцаараа бясалгал хийдэг талаар ч Анже мэдсэн бололтой. Хэрвээ тус үнэхээр үнэн бол бид алдартай одыг дэргэдээс нь харах боломжтой болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
K (27.123.214.124) 2015-04-03 22:28:33
Mongol huuhed orgoj awaasai