Дэлхийн хамгийн том эвлүүлдэг зургийг Аманда Уоррингтон эвлүүлжээ

50 настай Аманда Уоррингтон 24 мянган хэсгээс бүрдэх дэлхийн хамгийн том эвлүүлдэг зургийг 17 сарын турш эвлүүлжээ.
Бристолийн оршин суугч энэ бүсгүй оюун ухаан сорьсон тоглоомд их сонирхолтой ба зочны өрөөний ханандаа хэсэг бүрийг нямбайлан нааж эвлүүлсэн байна. Энэхүү эвлүүлдэг зураг нь 4х4,5 м хэмжээтэй ба хайрцагтайгаа 13 кг жинтэй байжээ.

Аманда Уоррингтон Хөдөлмөр халамжийн Газарт ажиллангаа оройн цагаар зургаа эвлүүлдэг байсан аж. Түүний найз нөхдийн өгүүлж буйгаар, Аманда зураг эвлүүлэхдээ хамаг зүйлсээ умартан, асар их тэвчээртэй ажилласан байна. Энэ үед найзууд нь түүнд ахуйн хэрэглээний зүйлсийг нь худалдан авч өгч тусалж байжээ.
Британи бүсгүйн хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Одоо түүний зочны өрөөний хананд дэлхий, сансар огторгуй, усан доорх амьдралыг дүрсэлсэн гоёмсог зураг наалттай байх болсон аж. Энэхүү “Life: The Great Challenge” хэмээх эвлүүлдэг зураг нь 2007 онд дэлхийд зарагдаж буй хамгийн том эвлүүлдэг тоглоомын амжилтаар Гиннесийн номд орж байсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.