Байцаа олон төрлийн ач тустай


Байцаа бол орчноо голдоггүй, хаана ч ургадаг хүнсний ногоо юм. Байцаанд Менделивийн үелэх системийн 10 элемент байдаг ба энэ нь хүний биеийн дархлааг сайжруулдаг  бөгөөд эрт хөгшрөлтөөс сэргийлдэг. Эрт үед байцааг хүмүүс хүнсэнд бус эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байжээ.



Толгойн өвдөлт нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчилөх гэх мэт олон өвчин зовиурыг анагаахын тулд байцааг хэрэглэдэг байсан байна. Байцаанд байдаг микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлтөд сайнаар нөлөөлнө.Жингээ хасах мөн барих зорилготой бүсгүйчүүд байцааг өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байвал холестриныг зайлуулж турахад тань туслана.
Байцааг өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөхгүй байх магадлал ихтэй.
Байцааны шүүсийг бүлээн устай хольж хоолойгоо зайл. Хэрвээ та үсээ сайн ургуулахаар шийдсэн бол энэхүү холимогоор үсээ зайлаарай.



Эзэгтэй нараа эрүүл мэндэд тань ихээхэн ач тустай байцааг өдөр бүр хүнсэндээ хэрэглэж заншаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.