“AR Wear” компани өвөрмөц эмэгтэй дотуур өмд зохион бүтээжээ

Сэтгэл зүйчдийн судалгаанаас үзэхэд хүчирхийлэгч хохирогчийнхоо дотоожийг тайлахад саад бэрхшээлтэй учирвал хүчирхийлэх хүсэл нь багасдаг гэж үзжээ. Иймд  Америкийн “AR Wear” компани өвөрмөц эмэгтэй дотуур өмд зохион бүтээснээ танилцууллаа. Гаднаас нь харахад жирийн дотуур өмд шиг харагддаг уг дотоожны нууц нь өмссөн хүнээс нь өөр хүн тайлах боломжгүйд оршиж байгаа юм Зохион бүтээгчдийн ярьж буйгаар “Энэ бүтээгдэхүүнийг өмссөн байхад тайлахад их хэцүү.

Үүнд л бидний гол санаа оршиж байгаа юм. Мөн энэ дотуур өмдийг урж, зүсэх боломжгүй. Өмсөхөд биед их эвтэйхэн байдаг бөгөөд жирийн хувцаснаа ялгаагүйгээр биед сайн сууж өгдөг. Бид хүний биений ясны бүтцийг судалж, энэ дотоожоо гаргасан юм. Түүнчлэн тусгай бүс нь гуяны хэсэг болон бэлхүүсний хэсгийг тайлах сунаж, тайлагдах боломжгүй болгож өгдөг. Биед эвтэйхэн мөртлөө шүү дээ. Зөвхөн өмсөж яваа хүн нь л өөрөө тайлж чадна.” хэмээсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.