Монгол эмэгтэй үс засалтын тухай

Монголчууд анх гурван бүслүүртэй, гурван баганатай, тулгын гурван чулуутай ган тулгандаа галаа бадрааж бүтэн заяаг билэгддэг байж.Гэтэл хүчирхэг Монголыг дарангуйлах аргыг манжууд олж ган тулгыг нь дөрвөн хөлтэй дөрвөн бүслүүртэй хэрээ хошуутай тулгаар сольжээ.



Энэ нь монголчуудыг дөрвөн зүгээс нь дөнгөлөн харааж, зүг зүгээс ирсэн хар хэрээ гал голомтыг авч явах утга санааг агуулсан байна.Өвгөд маань манжийн хараал, хар муу санааг нь хариулж “Хэрээ бол шувуу юм. Тэр шувууг шувуудын хаан хангарьдаар давна” гэж үзэж, галыг манагч эхнэрийнхээ үсийг шувуудын хаан хангарьдын дэлбээгээр засаж гал голомтоо хамгаалж үлджээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bayarlalaa (202.126.91.71) 2014-01-10 14:36:32
uneheer shn yos zanshliin medeelel tugeesend bayarlalaa