Дөрвөн ихрийн ээж н.Хандсүрэнд магистрт сурах эрхийн бичиг гардуулан өглөө
Оны өмнөхөн манай улсад дөрвөн ихэр хүүхэд мэндэлж олон хүмүүсийг баярлуулсан сайхан үйл явдал болсон билээ. Мөн тэдний гэр бүлд өгөх бэлгийн цуваа ар араасаа цувсаар байгаа. Саяхан ихрүүдийн аав М.Баттулгад Хууль сахиулахын их сургуулийн захирал магистрантурт суралцах эрхийн бичгийг гардуулан өгсөн.

Тэгвэл өчигдөр Эдийн засаг бизнесийн дээд сургууль ихрүүдийн ээжид магистрт сурах эрхийн бичиг гардуулан өглөө. Тэрээр тус Эдийн засаг бизнесийн дээд сургуулийг төгсчээ.Харин хосууд ихрүүдээ хоёр нас хүрэхээр магисирт суралцах тухайгаа энэ дашрамд мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.