“Шилмэл загвар” төвийн дизайнер Х.Батзаяа: Бүсгүйчүүд өөрийн царай зүсэндээ тохируулж дээлний өнгийг сонгох хэрэгтэй
Монгол түмний их баяр “Цагаан сар” болоход цөөхөн хоног үлдлээ. Дэгжин бүсгүй та баярын дээлээ бэлдэж амжаагүй бол доорх мэргэжилтний зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. “Гоёл” наадмын шагналт,“Шилмэл загвар” төвийн дизайнер Х.Батзаяатай бид ярилцлаа.
Энэ жилийн дээлний хувьд ямар загвар модонд орж байна?
Өмнөх жилүүдээс онцын өөрчлөлт ороогүй. Ер нь Монголчууд уламжлалаа л барьж байгаа. Харин сүүлийн жилүүдэд мөрөлж энгэртэй хүннү дээл модонд орсон. Залуу бүсгүйчүүдийн хувьд ихэвчлэн европ болон орчин үеийн хувцасны загварыг уламжлалт хэв маягтаа шингээсэн, авангард загварын дээл өмсөх нь давамгайлж байна. Цагаан сараар давхар, хөвөнтэй дээл гэхээс илүү дан дээл өмссөн ч болно. Биед хөнгөн, үнэ өртөгийн хувьд ч бага тусдаг.

Энэ жилийн дээлний хувьд ямар загвар модонд орж байна?
Өмнөх жилүүдээс онцын өөрчлөлт ороогүй. Ер нь Монголчууд уламжлалаа л барьж байгаа. Харин сүүлийн жилүүдэд мөрөлж энгэртэй хүннү дээл модонд орсон. Залуу бүсгүйчүүдийн хувьд ихэвчлэн европ болон орчин үеийн хувцасны загварыг уламжлалт хэв маягтаа шингээсэн, авангард загварын дээл өмсөх нь давамгайлж байна. Цагаан сараар давхар, хөвөнтэй дээл гэхээс илүү дан дээл өмссөн ч болно. Биед хөнгөн, үнэ өртөгийн хувьд ч бага тусдаг.

Дээлний өнгөний хувьд яаж сонгох хэрэгтэй вэ?
Хамгийн түрүүнд бүсгүйчүүд өөрийн царай зүсэндээ тохируулж дээлний өнгийг сонгох хэрэгтэй. Цайвар царайтай хүнд ямар ч дээл зохино. Харин бор царайтай хүнд хэт өнгөлөг болон хар бараан дээл зохимжгүй, харин завсрын өнгөтэй дээл сонгох хэрэгтэй. Залуус болон дунд эргэм насны аль нь ч хурц, тод өнгийг сонирходог болсон байна. Улаан, улбар шар, номин цэнхэр гэх мэт... Настай хүмүүсийн хувьд шар, улаан, ягаавтар өнгийг сонгох нь зохимжтой. “Цагаан сар” гэдэг утгаараа хар бараан өнгө сонгохоос бүсгүйчүүд татгалзах хэрэгтэй. Ногоон, саарал яагаавтар сүүлийн үед давамгайлж байна.
Материал болон хээ хуарын хувьд!
Монголчууд нэг хэсэг торгийг их сонгодог байсан. Одоо бол даавуу, кашмер, түүхий торго зэрэг модонд ороод байна. Хээ хуарын хувьд настай хүмүүс илүү хээтэй торгыг сонгодог, залуу бүсгүйчүүдийн хувьд өнгө дагуу хээтэй эсвэл өөрөөрөө хээтэй дээлийг сонгох нь зохистой.

Хантааз, малгай зэрэг бусад зүйлийг хэрхэн хослуулах хэрэгтэй вэ?
Сүүлийн үед мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс гэж үндэсний хувцасаа иж бүрнээр өмсөх нь ихсэж байна. Ингэж хослуулсан хүн хамгийн тансаг харагддаг. Гэхдээ хэрхэн хослуулах нь хүн бүрийн хувцаслалтын хэв маяг, боломж бололцоогоороо болдог. Хамгийн гол нь өнгөний хослол чухал нэг өнгийн малгай, бүс, дээлийг дагнаж болохгүй. Өнгө уусгах эсвэл дагнасан нэг өнгөнд огт өөр өнгийг харшуулж өгөх хэрэгтэй.
Ихэнх монгол бүсгүйчүүд гэр бүлийн гишүүдийнхээ дээл хувцасыг өөрсдөө урладаг. Та мэргэжлийн хүний хувьд тэдэнд юу гэж зөвлөх вэ?
Манай монгол бүсгүйчүүд маш уран зарим нь мэргэжлийн дизайнераас дутахааргүй загварлаг дээл хувцас оёдог. Тэд уламжлалт хэв загвар, ёс жаягаа барьж хийдэг учраас илүү үндэсний шинжээ алддаггүй. Тиймээс загварын хувьд илүү шинэлэг зүйлсийг сэдэж зохиомжилж байхыг зөвлөх байна.
Энэ жил дээл хэр үнэтэй байна вэ? Тухайлбал “Шилмэл загвар”-ын хувьд!
Жил ирэх тусам хувцасны үнэ нэмэгдэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Үүний адилаар дээлний үнэ ч нэмэгдсэн. Манай дээлний үнэ багадаа 300 мянга, түүнээс дээш байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(112.72.13.89)
2014-02-20 00:20:44
Hun hunii nuurnii ungu bor tsagaanaas gadna uur uur tuyatai bdag Tegheer bor hun d tod ungu zohimjgui gej helj bolohguiHarin ch zarim bor aristai busguichuuded tod ungu iluu ch zohidog ym
0
0
0
Хариулах
Bell
(202.131.248.216)
2014-01-14 15:30:32
Unshsan chini aygui buduuleg hun shig sanagdlaa tegeh heregtei har baraan ungunuus tatgalzah heregtei tsarai zusendee taaruulah ch geh shig Tsarainii ungudoo taaruulj songovol iluu zohimjtoi ene ter geed aytaihan bichij bolohgui yu
0
0
0
Хариулах







