Усан доор сарнайгаар хийсэн алдартай компаниудын логонууд
Сарнай цэцэгсээр урласан дэлхийд алдартай
эдгээр лого бүтээлийг Лондон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “The
Distil Ennui Studio”-ийн уран бүтээлч Александр Жеймс / Alexander James авчээ. Тэрээр
усан доор гэрэл зураг авах сонирхолтой нэгэн бөгөөд гэрэл зургийн
энэхүү арга барилаараа бусдаас онцгойрч чаддаг уран бүтээлч ажээ.

Та бүхэнд толилуулж байгаа эдгээр зургуудыг тэрээр мөн л усан доор авсан бөгөөд бүтээлийн илэрхийлэх санаа нь сарнайгаар урласан логонуудын үзэсгэлэн төгөлдөр байдал бус эсрэгээрээ өнөөгийн нийгмийг шүүмжилсэн явдал юм. Орчин цагт хүн бүр өнгө мөнгөний ертөнцийг бүтээж брэндийг хэт тахин шүтэхээс эхлээд оддыг даган баясах болсон нь туйлын эмгэнэлтэй зүйл болохыг тодотгосон тэрээр “БИ” гэдэг бие хүнгүй хоосон ертөнцийг илэрхийлэхийг зорьсон гэнэ.

Усны гүн рүү алгуурхан живж үзэгдэх сарнай цэцэгс бүхий алдартай логонуудыг дүрсэлсэн эдгээр гэрэл зургууд нь камерын дуранд хэрхэн буусан бодит төрхөөрөө байгаа нь энэ төдийгүй зургийн ямар ч програм ашиглаж өнгө будаг нэмээгүй гэдгээрээ онцлогтой ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.