Тэрбумтануудын эхнэрүүд

Хэдэн тэрбумаар тоологдох долларын хөрөнгөтэй хүнтэй суусан эмэгтэйг азтай хүн гэх үү? Ер нь тэрбумтаны эхнэрүүд ямаршуу царай зүстэй эмэгтэйчүүд байдаг юм бол?

Дональд Трампын эхнэр Меланья Кнаусс
Меланья нь Трампын гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 24 дүү. Трампын хөрөнгө 2,9 тэрбум доллар.



Лакшми Митталын эхнэр Уша Миттал
Төмөрлөгийн дэлхийн хамгийн том компани болох "Arcelor Mittal"-ын үүсгэн байгуулагч Лакшми Миттал нь гэрлээд 40 жил болж байгаа. Нэгэн үе дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан Лакшми нь дэлхийн эдийн засгийн хямралаас нэлээд "шатаж" хөрөнгө нь 19,3 тэрбум доллар болж багасчээ.



Жорж Соросын эхнэр Тамико Болтон

Алдарт тэрбумтан Жорж Сорос удахгүй гэрлэх гэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. 82 настай Сорос нь 40 настай Тамико Болтон нэртэй йогын зааварлагчтай сүй тавьсан. Сорос 7,5 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй.



Вячеслав Доронины эхнэр Наоми Кэмпбелл

Оросын тэрбумтан Доронин баргийн хүнтэй таардаггүй, огцом ууртай, муухай ааштай гэгддэг Наоми Кэмпбэллийг байлдан дагуулж чадсан сүйхээтэй эр.




Руперт Мердокын эхнэр Вэнди Дэнг
"Форбс" сэтгүүл Мердокийн хөрөнгийг 8,3 тэрбум доллараар үнэлэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 106-рт оруулсан. Мердок нь өмнөх эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулснаас хойг 17 хоногийн дараа өөрөөсөө 37 дүү Вэндитэй гэрлэсэн байдаг. Өмнөх эхнэр Анна Торв нь зүгээр ч нэг салсангүй, нөхрөөсөө 1,2 тэрбум доллараар үнэлэгдэх үнэт цаасыг "зулгааж" авснаараа дэлхийн хамгийн өндөр өртөгтэй гэр бүл цуцлуулалтын баатар болсон.



Барри Диллерийн эхнэр Диана фон Фюрстенберг
USA Networks корпорацийн ерөнхий захирал Диллерийн эхнэр Диана нь загвар зохион бүтээгч. Тэрээр бүр 1970-аад оны үеэс загварын ертөнцөд од болсон эмэгтэй. Өдгөө фон Фюрстенбергийн дэлхийн 50 оронд өөрийн нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Түүний нөхөр нь дөрвөн жилийн дотор 250 сая долларыг 34 тэрбум хүргэн үржүүлж чадсан лут эр юм.



Билл Гейтсын эхнэр Мелинда Гейтс
Мелинда нь 1994 оны 1-р сарын 1-ний өдөр Биллтэй гэрлэлтээ батлуулжээ. Тэрээр Билл ба Мелинда Гейтсийн сангийн тэргүүн бөгөөд буян ажилд мөнгө үл хайрлан зүтгэдэг. Билл Гейтс нь 50 тэрбум долларын хөрөнгөтэй гэдгээрээ 1996 оноос 2007 он хүртэл дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан билээ. Мелинда Гейтс хэр өглөгч хүн болохыг төсөөлөхөд ч бэрх. Хамгийн наад захын жишээ татахад л тэрээр ДОХ-той тэмцэхэд зориулж тусгайлсан санд тэрбум гаруй доллар хандивлаж байсан байдаг.



Уоррен Баффетийн эхнэр Астрид Менкс
Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч гэгддэг Уоррен Баффеит 44 тэрбум долларын хөрөнгөтэй. Латвиас цагаачлан ирсэн Астрид кафед зөөгч хийж байгаа Баффеттэй танилцан 20 гаруй жил тогтмол харьцаатай явсаар 60 настайдаа албан ёсоор батлуулж эхнэр нь болсон түүхтэй.



Жеймс Паркерийн эхнэр Эрика Бакстер
Австралийн хамгийн баян эрийн эхнэр Эрика Бакстер өдгөө 29 настай. Тэрээр дуучин, загвар өмсөгч, ая зохиогч. Нөхөр нь хуримын ёслолдоо 5 сая доллар зарцуулж, "үнээр" хайртай гэдгээ харуулсан байдаг.



Роман Абрамовичийн эхнэр Дарья Жукова
Оросын хамгийн баян эрчүүдийн жагсаалтад 9-р байранд ордог Абрамович 13,4 тэрбум долларын хөрөнгөтэй. Дарья нь "Kova & T" компаний хамтран эзэмшигч юм. Энэ компани нь дэлхийн 80 гаруй оронд салбартай. Хөл бөмбөгийн тэмцээн үзэж байгаад ирээдүйн нөхөртэйгээ танилцаж байжээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(49.0.152.41) 2014-09-14 07:39:39
Тэрбумтантай суухийн тулд эхлээд надтай суу тэгвэл чи дээшлэнэ
а (202.131.242.238) 2014-01-14 12:12:29
гоё юм өө би ч гэсэн тэрбумтан суумаар байнаккк