Дуучин Адель эргэн ирнэ
Хамгийн сүүлд "Skyfall" дуугаараа Оскарын шагнал хүртэж, өнөөдрийг хүртэл чимээгүй байсан дуучин бүсгүй өөрийн шинэ цомгоо гаргаж, урлагтаа эргэн ирж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.


Тэрээр энэ талаар өөрийн Твиттер хуудсандаа нийтэлж 25 нэртэй цомгийнхоо ажилд орсон талаар бичсэн байна. Адель өмнө нь 19 21 нэртэй тухайн үеийн насаараа нэрлэсэн цомгуудаа гаргаж байсан. Хэдийгээр тэр одоо 27 настай ч энэ удаад мөн адил 25 насныхаа цомгийг сонсогч фенүүддээ хүргэхээр зэхэж байгаа аж. Түүний шинэ цомог 11 сарын 20-ы өдөр болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







