Энэ жилийн ”Univers Best Songs” наадам зургаан хөтлөгчтэйгээр явагдана

UBS телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Univers Best Songs" наадам энэ жил зургаа дахь удаагаа "Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая" уриан дор зохион байгуулагдах гэж байна. Уг нэвтрүүлэг анх эхэлсэн цагаасаа л өнөөдрийг хүртэл Анууш буюу Гантулга, Одгэрэл хоёрыг нүүр царайгаа болгосон. Тэгвэл энэ жил үзэгчдэд танил болсон хоёр хөтлөгч ажлаа залуу үеийнхэндээ өгөх гэнэ. Хөтлөгчид солигдсоноос гадна гурван хос буюу нийт зургаан хөтлөгчтэй болж байгаа ажээ.

Харин энэ "Universe Best Songs" наадмын өмнөх оролцогчид болох Б.Өнөрзул, Б.Ган-Эрдэнэ, Н.Амаржаргал нар болон "UBS music" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчид Н.Хулан, Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, Шинэ-Учрал нар шинэ хөтлөгчдөөр тодорсон байна.

Сонирхуулахад тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ч бас өөрчлөлт оржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.