Яагаад захуудад ээлж дараалан гал гараад байна вэ?

  “Хүчит шонхор” захын хойно байрлах “Нарантуул-2” худалдааны төвд гал гарлаа. Гал өнөөдөр үүрээр буюу 11 сарын 10-нд гарсан байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна. Ш.Сайхансамбуугын эхнэр Г.Оюунсогоо өнөөдөр ажилчиддаа галын хороо шалгахыг үүрэгдэж ихэд бухимдуу явсан сурагтай.

Тохиолдлоор гэхэд итгэхэд бэрх эдгээр хэрэг чухам юунаас үүдэлтэй вэ? Их хэмжээний хохирол амсаад удаагүй байгаа Ш.Сайхансамбуугын бизнесийг хэн ингэтлээ оролдох болов? гэх хардлага хэнд ч төрж байгаа биз ээ. Ямартай ч холбогдох албаныхан “Нарантуул-2” зах юуны учир шатсан шалтааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.