Женнифер Лоуренс, Леонардо Ди Каприо нар “Алтан бөмбөрцөг”-ийн эздээр тодорлоо

Оскарын дараагаар бичигддэг дэлхийн хамгийн алдартай кино наадам болох “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр болж өнгөрсөн билээ. Энэ оны “Алтан бөмбөрцөг”-ийн эздээр Женнифер Лоуренс, Леонардо Ди Каприо нар тодорсон юм.

Жүжигчин Леонардо Ди Каприо “Уолл стритийн чоно” киногоороо “Шилдэг инээдмийн жүжигчин” номинацад шагнал хүртсэн байна. Тэрбээр энэ номинацид  Кристиан Бэйл, Брюс Дерн, Оскар Айзек, Хоакин Феникс нартай өрсөлдсөн юм.

Мөн жүжигчин Женнифер Лоуренс “American Hustle” киногоороо шилдэг эмэгтэй туслах дүрийг шагнал гардсанаар шилдгүүдийн эгнээнд орлоо.

Харин “Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүдийг Холливудын гадаад хэвлэлийн холбооноос тодруулдаг бөгөөд кино, дэлгэцийн бүтээлийн олон төрлийг хамардгаараа онцлог ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.