Мисс Т.Батцэцэг ”Аялал жуулчлалын мисс” - ийн тэмцээнээс хоёр шагнал хүртжээ

Азийн супер модель, мисс Т.Батцэцэг БНХАУ-ын Шианнин хотноо зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2013” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Miss Bikini of the World”-1st runner up, “Miss Elegant”-1st runner up шагналыг тус тус хүртжээ.

Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээнд Т.Батцэцэг амжилттай оролцож Монгол эх орныхоо аялал жуулчлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулжээ.

Түүнчлэн азийн супер модель, мисс Т.Батцэцэг нь “Asian Super Model-2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model”, "Miss Mongolia-2010" тэмцээний "Дэд Мисс", “Краса Бурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала 2010” Гран-при шагнал, “Goyol-2012” тэмцээний “Kerasys-ын нэрэмжит Шилдэг загвар өмсөгч, “Манжуурын мисс 2012”-ийн Тэргүүн мисс, “Miss Earth-2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадмаас “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медаль, “Miss Tourism Queen Interntional-2013” олон улсын тэмцээний “Miss Bikini of the World”-1st runner up, “Miss Elegant”-1st runner up шагналыг тус тус хүртсэн гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон авьяаслаг бүсгүй юм.

Энэ дашрамд дуулгахад мисс Т.Батцэцэг “Сочи-2014” олимпийн нэгэн томоохон үйл ажиллагаа болох “Miss world sport-2014” спортын наадамд эх орноо төлөөлөн оролцож Монголынхоо нэрийг мандуулаад иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







