Эзэгтэй нараа шинэ төрлийн салат, зуушаар ширээгээ чимэглэмээр байна уу?

Баярын ширээгээ хэрхэн зассанаар нь тухайн айлын өнгө төрх төдийгүй, таныг хэр сайн гэрийн эзэгтэй вэ? гэдгийг бусад хүмүүс хялбархан дүгнэж чадна. Цагаан сараар шинэ төрлийн салат, зуушаар ширээгээ чимэглэх эзэгтэй нартаа зориулж бид бүхэн шинэ жорыг хүргэж байна. Баярын ширээгээ илүү өнгөлөг, өвөрмөц харагдуулахыг хүсч байвал эдгээр хялбар, амтлаг салат, зуушыг хоолны сандаа нэмээрэй.


   Шопский салат

Орц:

•    улаан лооль 80гр
•    өргөст хэмх 70гр
•    бөөрөнхий сонгино 20гр
•    давс, повоор, элсэн чихэр
•    оливын тос 15гр
•    уксус 5гр
•    бяслаг 30гр

Чимэглэлд:

•    салатны навч
•    олив жимс

Заавар:

•    Улаан лооль, өргөст хэмхийг сармис хэлбэртэй хэрчээд хольж хутгана.
•    Нимгэн хэрчсэн сонгино дээр базилик, оливын тос, сулруулсан уксус,
     ургамлын тос, давс, повоор нэмж улаан лооль, өргөст хэмхтэй
     нийлүүлэн амтална.
•    Салат дээр үрсэн бяслаг цацаж өгнө


Амтат чинжүүтэй хятад мөөгний зууш

Орц

-улаан чинжүү 3 ш
- хагас стакан будаа
- 200 гр даршилсан ногоон вандуй
- 2 ц/х оливийн тос
- давс, нунтаг хар перец





Заавар:


1. Амтат чинжүүгээ духовконд хийж болгоод, хөргөнө.
Чинжүүгээ хальс үрээс нь сайтар салгаж цэвэрлээд нарийхан хэрчинэ.
2.    Будаагаа бэлтгэсэн чинжүү, ногоон вандуйтайгаа холиод хар перец,
давс, тосоор амталж зуушаа бэлдэнэ.
3.    Зуушаа өгөхдөө янз бүрийн хүнсээр нэмж чимэглэж болно.

Авакадо ананасны салат

Орц

*8 стакан салат навч (iceberg)
* 2 стакан ананас (pineapple chunks)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй улаан сонгино
(red onion) /нимгэлэн хэрчсэн/
* 1/3 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 1/3 стакан цагаан цуу (white vinegar)
* 1/3 стакан жүржийн шүүс
* 1/4 стакан сахар
* 3/4 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага перц
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй авакадо
(avocado), арилгаад, үрийг нь аваад хэрчэн
* ногоон лимон (lime wedges)

Заавар:
Эхний 3 орцоо томхон саванд холино. Тосоо дараагийн 5 орцтой холиж
нийцүүлж салад dressing бэлтгэнэ. Хүссэн хэмжээний dressing-ээр
салатаа амтлаад таваглаад зүсэн авакадогоо тараан тавиад ногоон
лимонтойгоо сервислэнэ

Waldorf Салат (жимсний салат)

Орц

* 2 ш шар алим (Ginger Gold эсвэл
 Fuji байвал сайн)
* 1 ш улаан алим (Red Delicious)
* 3 амны халбага алмны цуу
* 1 стакан майонез
* 1 чимх давс
* хар перц
* 3/4 стакан хушига, бяцалсан
* 1 стакан шар үзэм
* 2 амттаны халбага карри
* 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн
* 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж
ороогоод хэрчсэн
* 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн
* 1 ш салатны навч (romaine lettuce)

   Заавар:

1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ.
2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана.
3. Хушиг, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
4. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана.
5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.

Нимбэгний үүрмэгтэй брокколи


Орц

* 2 зүсэм хар талх (whole-wheat bread)
* 2 амны халбага масло
* 1 ш нимбэг
* 1/2 амттаны халбага давс (kosher salt)
* шинэхэн нунтагласан хар перц
* 1 том брокколи, тенцүү хэмжээтэй болгож хэрчсэн






Заавар

Эзэгтэй нараа “Цагаан сар”-аар шинэ төрлийн салат, зуушаар ширээгээ чимэглэмээр байна уу?
Баярын ширээгээ хэрхэн зассанаар нь тухайн айлын өнгө төрх төдийгүй, таныг хэр сайн гэрийн эзэгтэй вэ? гэдгийг бусад хүмүүс хялбархан дүгнэж чадна. Удахгүй болох “Цагаан сар”-аар шинэ төрлийн салат, зуушаар ширээгээ чимэглэх эзэгтэй нартаа зориулж бид бүхэн шинэ жорыг хүргэж байна. Баярын ширээгээ илүү өнгөлөг, өвөрмөц харагдуулахыг хүсч байвал эдгээр хялбар, амтлаг салат, зуушыг хоолны сандаа нэмээрэй.

1.    Талхаа роботонд хийн үйрүүлнэ. Маслоо хайлуулна. Талхныхаа үйрмэгийг маслон дээрээ нэмээд хэсэг хуурна.
2.    Нимбэгний халисаа үрээд таллан шүүсийг нь шахна.
3.    Талхны үйрмэг дээрээ давс, хар перцээ нэмээд нимбэгний шүүс нимбэгний халисаа нэмээд нимбэгний шүүсийг ширгэж талхны үйрмэгээ нимбэгтэй үйрмэг болтол нь хуурна.
4.    Броколигоо чанаж шүүгээд нимбэгтэй талхны үйрмэгээ тараан цацаад сервислэнэ.

Холимог салат

Орц:
1.     далайн байцаа-2ш
2.    чинжүү/улаан гар/-1ш
3.    хиам-200гр
4.    өндөг-2ш /чансан/
5.    огурцы/дарсан/-1том
6.    сонгино
7.    майнуз
8.    давс
9.    сахар

Заавар:


Чинжүүгээ халуун усанд 5-10м байлгаад авч нарийхан хэрчинэ. Хиам, өндөг ,огурцы,далайн байцаагаа мөн адил хэрчиж бэлтгээд хооронд нь хольж сонгиноо нэмээд амтлан майонузанд нь хольж хутгаад бэлэн болно. Ингээд таны ширээний хамгийн амттай салат бэлэн болх болно. Та нэг удаа туршаад үзээрэй. Хамгийн амархан амттай зоог тань байж чадна.

    Алаг салат (дунайски)

    Орц:
* 1 ш єргєст хэмх
* дундаж ногоон болон улаан амтат чинжvv нэг кг
* 2 кг шар лууван
* 400 гр бєєрєнхий сонгино
*1 ш улаан лооль
* байцаа
* 2-3 ширхэг лаврын навч
* 80 гр давс
* 120 гр элсэн чихэр
* 20-25 ширхэг vрлэн хар перец
* 100-200 гр ургамлын тос.
Заавар
:

1. Эхлээд ногоогоо сайтар угааж цэвэрлэн савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
2. Паалантай саванд ургамлын тосоо хийж сайтар халсны дараа хэрчиж бэлдсэн сонгино, лууван болон перец 20-25 ширхэг, 80 гр давс, 120 гр элсэн чихэр хийж зєєлєн гал дээр хэсэг хуурна.
3. Байцаа болон чинжvvгээ хийж 10-15 минут жигнээд /єєрийнх нь шvvсээр/ хамгийн сvvлд улаан лооль болон єргєст хэмхээ хийж лаврын навчаа нэмээд 10-15 минут битvv жигнэж болгоно. Ургамлын тос ихтэй байх тусам хадгалалт удаан даах ба амт чанараа алдах нь удаан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
5 e angi (202.179.23.27) 2014-11-16 15:35:51
bi suragch angidaa zuush hiine jor heregtei baina 11 16 dotor jor tavinuu
undr***** (202.179.23.27) 2014-11-16 15:31:42
BI suragch ym manaih zurag deer angidaa zuush hiih ym hylbarhan jor tavij ogno uu
(80.171.190.218) 2014-07-12 17:50:33
tsagaan saraar buuztai hamt bol nogoon navchin salat hiivel mah shingehed amarhan noloolno zugeer dangaar ideh salat gevel har tumeeree bna
бөртэ-гоо (103.26.194.13) 2014-02-02 10:49:51
би цагаан сараар хүмүүсийг ямар гоё юм бэ гэж хэлэхээр гоё салат хиймээр байна та надад зөвөлгөө өгөөч