Хоол идсэний дараа...

Хүмүүс ихэвчлэн хоолны тэжээлд  анхаарлаа хандуулдаг. Үнэндээ хоолны дараа эрүүлийг хамгаалахыг хичээх нь маш чухал байдаг.
    Та бол хоолны  дараа дараах зүйлүүдийг дагаж мөрдвөл таны эрүүл мэндэд ихээхэн тус болно.



     1. Тосорхог хоолны дараа нарийн ногооны шүүс уух


   Та тос ихтэй хоол идсэн бол ширхэглэг ихтэй нарийн ногоон шүүсийг нэг аягийг уувал маш сайн байдаг. Нарийн ногооны ширхэглэл нь өөх тосыг гадагш ялгаруулдаг.

     2. Халуун тогоо идсэний дараа тараг уух


    Халуун тогооны шөл маш халуун, давстай, халуун ногоотой учраас ходоодонд сэдэлт их өгдөг. Халуун ногоо идсэний дараа тараг уувал ходоод гэдсийг хамгаалахаас гадна, тарагт агуулах сүүний хүчилт бактери нь ялзруулах бактерийг хязгаарлах үүрэг гүйцэтгэнэ.



     3. Шингээлт муу үед хоолны дараа буудайн цай юм уу жүржний хальс чийлж уух

     Энэ хоёр зүйл нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдсийг гүрэлзүүлж, хоол шингээх болон шимийг хүлээн авахад маш сайн.

     4.Бэлэн гоймоны дараа жимс идэх

      Бэлэн гоймны дараа янз бүрийн жимс идвэл танд витамин өгөх болно. Үүнээс гадна бэлэн гоймонг чанаж идвэл зөөлөрч амархан шингэдэг.



     5. Шарсан хоолны дараа банана идэх

      Шарж хайрсан хоолыг байнга идвэл хорт хавдар олох тохиолдол их байдаг. Банана нь зохих хэмжээнд энэхүү хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаална.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.