Үслэг эдлэлд дурлагсдын эсрэг бослого

Та бүхэн үслэг эдлэл амьтны арьсан эдлэл өмсөх дуртай хүмүүсийг эсэргүүцсэн Барселони хотын төв талбай дахь нэгэн дуулиант бослогын зургыг харж байна. 50  гаруй цусанд будагдсан нүцгэн хүмүүс -10 хэмийн хүйтнийг тоолгүй гурван цагийн турш хүйтэн цементэн дээр хэвтэн чимээгүй хэрнээ аймшигтай жагсаал хийжээ.

Өвлийн улиралд үслэг эдлэл өмсөх дуртай хүмүүст зориулан хэдэн сая сая амьтдыг тамлан алдаг. Тамлан ална гэсний учир нь үслэг эдлэлийн сорыг алдуулахгүй гэсэндээ хөөрхий амьтдын арьсыг амьдаар нь хуулдаг аж.
Та бүхний бардам гэгч нөмөрч байгаа тэр булган шубэнд дунджаар 65 орчим "булга" халуун амиа өргөсөн байдаг. Жилд тавин сая хол давсан амьтад зөөлөн дулаан үстэйнхээ төлөө хүмүүсийн гарт балмадаар амь насаа алддаг гэсэн тооцоо байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.