Хөл хүндтэй ээжүүдэд
Бяцхан үрээ хэвлийдээ тээж, түүнийгээ төрөх өдрийг хүлээнэ гэдэг эмэгтэй хүний бас нэгэн баяртай мөч.
Жирэмсэн байх нь харьцангуй сэтгэлзүйн хямралтай байдаг тул уурлаж уцаарлах, бухимдаж гомдох үе цөөнгүй тохиолддог.
Өөрийгөө болон хэвлийд байгаа үрээ бодож өчүүхэн юманд уурлаж бухимдахгүй байж, өөрийгөө хянаж байх хэрэгтэй.

Жирэмсэн эхийн сэтгэл санааны байдал цусаар дамжин хэвлийд байгаа урагт шууд нөлөөлдгийг амьдралын болон шинжлэх ухааны туршилтаар батлагджээ. Хүн эхийн хэвлийд байх үеэс зан төлөв нь төлөвшиж, олон чадвар эзэмшиж эхэлдэг.
Жирэмсэн эхийн уур бухимдал нь сэтгэлзүй болон бие махбодиор илэрдэг учир уурлах үед зүрхний цохилт хурдсаж, даралт ихэсч, цусны судсууд нарийсан эхийн умайд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг байна.
Уур бухимдалтай удаан хугацаагаар амьдарвал сэтгэл гутралд өртөх магадлал их болдог.Ингэснээр ураг дутуу төрөх, эсвэл хэт их мяраатай төрөх гаж нөлөөнүүд үүсэх шалтгаан болдог.
Жирэмсний эхний 3 сартайд ээж нь уур хилэн ихтэй байсан бол хүүхэд нь цочимог ууртай, зөрүүд гөжүүд төрөх магадлал өндөр байдаг.
Аливаа хүний уурлаж бухимдах нь тухайн хүний сэтгэлийн тэвчээр өөрийгөө хянаж удирдах чадвар өөрөөр хэлбэл ухаан бодолтой шууд холбоотой. Ийм учраас жирэмсэн ээжүүд хожим мэндлэх бяцхан үрээ бодоод бас өөрийнхөө эрүүл мэндийг бодоод өөрийгөө зөв удирдан уурлахгүй тайван амгалан амьдрах хэрэгтэй.
Ээж таны хийж буй үйлдэл бодож байгаа бодол хүүхдэд чинь шууд нөлөөлдөг юм шүү.
Эрүүл саруул бие бялдрын хөгжил сайтай, ухаалаг хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол ээж та уурлаж бухимдахгүй байхыг хичээгээрэй.
Жирэмсэн байх нь харьцангуй сэтгэлзүйн хямралтай байдаг тул уурлаж уцаарлах, бухимдаж гомдох үе цөөнгүй тохиолддог.
Өөрийгөө болон хэвлийд байгаа үрээ бодож өчүүхэн юманд уурлаж бухимдахгүй байж, өөрийгөө хянаж байх хэрэгтэй.

Жирэмсэн эхийн уур бухимдал нь сэтгэлзүй болон бие махбодиор илэрдэг учир уурлах үед зүрхний цохилт хурдсаж, даралт ихэсч, цусны судсууд нарийсан эхийн умайд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг байна.
Уур бухимдалтай удаан хугацаагаар амьдарвал сэтгэл гутралд өртөх магадлал их болдог.Ингэснээр ураг дутуу төрөх, эсвэл хэт их мяраатай төрөх гаж нөлөөнүүд үүсэх шалтгаан болдог.
Жирэмсний эхний 3 сартайд ээж нь уур хилэн ихтэй байсан бол хүүхэд нь цочимог ууртай, зөрүүд гөжүүд төрөх магадлал өндөр байдаг.
Аливаа хүний уурлаж бухимдах нь тухайн хүний сэтгэлийн тэвчээр өөрийгөө хянаж удирдах чадвар өөрөөр хэлбэл ухаан бодолтой шууд холбоотой. Ийм учраас жирэмсэн ээжүүд хожим мэндлэх бяцхан үрээ бодоод бас өөрийнхөө эрүүл мэндийг бодоод өөрийгөө зөв удирдан уурлахгүй тайван амгалан амьдрах хэрэгтэй.
Ээж таны хийж буй үйлдэл бодож байгаа бодол хүүхдэд чинь шууд нөлөөлдөг юм шүү.
Эрүүл саруул бие бялдрын хөгжил сайтай, ухаалаг хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол ээж та уурлаж бухимдахгүй байхыг хичээгээрэй.
Та ирээдүйн иргэний ЭЭЖ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







