Г.Түмэндэмбэрэлийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан болно
Монголын ят¬гын холбоо¬ноос "Ардын жү¬жигчин Г.Түмэн¬дэмбэрэлийн дууг хэн сайн ятгатай дуулах вэ" нэртэй ятгатай дуулаачдын улсын анхдугаар урал¬дааныг зохион байгуулах гэж байна.Тус холбооныхон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, ятга хөгжимтэй дуулах авьяастныг тодруулан ур¬лагт хөл тавихад нь тус¬лах аж. Түүнчлэн ятга¬тай дуулдаг сайн дуучдын орон зай нь сул байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тиймээс заавал мэр¬гэжлийн дуучин гэлтгүй сонирхсон хүн бүрт оролцох боломж олгож байгаа аж. Гурван үе шаттай явагдах тус тэмцээний эцсийн дүн зургаадугаар сарын 12-нд гарах бөгөөд оролцогчдын бүртгэл өчигдөр эхэл¬сэн.
Уралдаанд орол¬цогчдод ятгын хол¬бооноос зөвлөгөө авах боломж ч бий аж. Тэм¬цээний ша㬬налын сан таван сая төгрөг бөгөөд түрүүлсэн дуучныг цаашид урлагийн талаас нь бүх зүйлээр нь дэмжих гэнэ. Түүнчлэн тус холбооныхон нэвтрүүлгийн төсөл бэлтгэн телевизүүдэд хандсан бөгөөд цувралаар нэвт¬рүүлэн бэлтгэн цацах аж. Мөн Монголын радио¬той хамтран уралдааныг орон даяар дамжуулах юм байна.
Дашрамд дуулгахад 1960 оноос 1990 он хүр¬тэл Г.Түмэндэмбэрэл, П.Адар¬сүрэн, Б.Энхбат, Ц.Өлзий-Орших, Д.Мөнхбаяр нарын бахдам дуучид байсан бол тэр цагаас хойш ятгатай дуулдаг чадварлаг дуучдын түүчээ тасраад 20 гаран жил болж байгаа гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ттт
(103.26.194.15)
2014-04-23 19:38:19
Холбоо барих үтас өгөөч
0
0
0
Хариулах
энхтуяа
(203.91.117.4)
2014-04-01 10:53:33
энэ ятгийн уралдаан хэзээ хаан болох юм бэ холбоо барих утас байнуу хурдан хариу баяраллаа
0
0
0
Хариулах







