“Гал, усаар” ариусахуй
Манай оронд зочилоод буцсан Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Дмитрий Волховийн зөвлөгөөг уншигч бүсгүйчүүддээ хүргэе. Түүний хэлснээр “хүн насан туршдаа өөрийгөө засаад, өөрөөр хэлбэл хэн нэгнээр “засал” хийлгэхгүйгээр амьдарч болно “ гэсэн. Тэрээр хүний гэрлэн бүрхүүл/аура/-ийг чухалчилсан ба, гэрлэн бүрхүүл гэмтсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд, ажил үйлсэд нөлөөлдөг гэж ярьсан.
Ингээд түүний амьдралд туршигдсан, батлагдсан зөвлөгөөг хүргэж байна.
1.Усаар ариусахуй
Хэрвээ та хэн нэгэнтэй эвгүй харьцаж муудалцсан бол, мөн таагүй зүүд зүүдэлсэн бол, муу муухай бодол таныг зовоогоод байгаа бол, бас та хэт их ядарч сульдаад байгаа бол... Далайн давс уусгасан, ваннтай усанд орж, өөрийгөө ариусгаарай. Ер нь шүршүүрт орох, ванн-д хэвтэхэд бие сэтгэл сэргэж, хүний энерги нэмэгддэг байна.

2. Галаар ариусахуй
Өнөө үед янз бүрийн сайхан үнэр, өнгөтэй лаанууд худалдаалагдах болсон. Тэр лаануудаас өөртөө таалагдсан лааг аваад өөрийгөө ариусгаж болох нь. Элдэв муу муухай бодлоосоо ангижирч, сайн сайхныг хүсч мөрөөдөн түүнийгээ бодол дотроо амилууж лаагаа бариад бясалгаарай.
Уншигч бүсгүйчүүдээ энэхүү зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







