Секстэй холбоотой асуудлууд №9

Уншигчдаас бидэнд илгээсэн асуултуудын хариуг А.Тодоо эмчээс тодруулан хүргэж байна.

Сайн байна уу? Саяхан үр дүнтэй секс гэсэн гарчигийг уншаад бичиж сууна. Асуух юм байна. Өндгөн эс боловсорч байгааг яаж мэдэж болох вэ? Би сүүлийн 2 жил хүүхэдтэй болох гээд чадахгүй байгаа. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?

Өндгөн эс нь 30 хоногийн хугацаатай сарын тэмдэг ирдэг бол яг 15 дахь хоног дээр  жирэмсэн болно гэсэн үг. Сарын тэмдэг яг хугацаандаа, хэвийн ирдэг бол өндгөн эс ялгарч байдаг. 15 дахь өдрөөс өмнөх дараах өдрүүдэд мөн ялгардаг.
Мөн яг өндгөн эс ялгарах үед биеийн температур ихэсдэг. Үүнийг яаж мэдэх вэ гэхээр сарын тэмдгийн дундах 10 хоногт шулуун гэдсээр өдөр болгон халуунаа хэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний биеийн халуун 36 температур байж байгаад өндгөн эс гарах тэр үед 37 болж нэмэгддэг. Тэр үед яг өндгөн эс боловсорч гарч байдаг. Тэр үед секс хийх хэрэгтэй.



Энэ өдрийн мэнд хүргэе. 10 настай хүүхдийн бэлэг эрхтнээс цагаан шар өнгийн юм гоожоод байна. Бас жаахан загатнаад байна. Энэ юуных вэ. Надад хариу мэйл илгээж туслаарай. Баярлалаа.

Эрэгтэй хүүхэд үү эмэгтэй хүүхэд үү гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ аль нь байсан бэлэг эрхтнээс шар өнгийн зүйл гарна гэдэг бол ямар нэгэн халдвар авсан байх магадлалтай. Хэрвээ эрэгтэй хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгаа бол загхүйтэн байж болох юм. Ийм тохиолдол байдаг. Яаж халдвар авдаг вэ гэхээр нь усанд ордог ванн, 00 - оос халдвар авах нь бий. Харин эмэгтэй хүүхэд ор хөнжлийн даавуу, эцэг эх нь ямар нэгэн халвартай байвал, ванн зэргээс халдвар авч болдог. Охидуудын бэлэг эрхтнээс цагаан юм гарах нь хэвийн үзэгдэл харин шар өнгөтэй, загатнаж байгаа бол ямар нэгэн халдвар бий гэж үзнэ.
Зарим тохиолдолд ханиадны эсрэг юм уу антибиотик хэрэглэснээс болж эмэгтэй хүүхдэд мөөгөнцөр үүсэх талтай. Тиймээс дүүргийнхээ өсвөр насныхныг үздэг эмчид үзүүлээд мозакны шинжилгээ өгч, оношлуулах хэрэгтэй.

Сайн байна уу? миний биений юм 1,2 хоног ирээд 1,2 хоног өнжөөд дахиад л үргэлжүүлээд сарын тэмдэг ирээд байх юм. Би төрөөд 2 жил болох гэж байна.

Физиологийн хувьд ийм зүйл байдаг. Хэрвээ ямар нэгэн өвдөлт зовиургүй ирж байгаа бол энэ хэвийн зүйл гэж үзэж болно. Өндгөвч, умай болон бусад үрэвслээд болоод ингэх тохиолдол бий. Үтрээний үрэвслээс ч болж болно. Тиймээс ямар нэгэн үрэвсэл байна уу гэдгийг оношлуулах хэрэгтэй. Умай мөн үзүүлэх нь зөв. Учир нь хоргүй хавдрын үед ийм шинж тэмдэг илэрдэг. Дорно дахины эмнэлэгийн үүднээс авч үзвэл энэ савны хүйтэн байж болох юм. Доороосоо даарснаас болж үүснэ.



Сайн байна уу? Би одоо 22 настай 3 жилийн өмнө үр хөндүүлж байсан. Одоо сарын тэмдэг ирэхээрээ 2 хоног ирдэг. Нөжөрхөг хаяа бүр шингэн цус гардаг. Шавхарга нь 2,3 хоног үргэлжилдэг бор өнгөтэй гардаг. Энэ юунаас болсон юм бол? Мөн хуанли хөтөлснөөр жирэмслэлтээс найдвартай хамгаалах уу? Ямар эмнэлэгт үзүүлвэл зүгээр вэ?

Нөжөрхөг ирэх, шоколадан хүрэн өнгөтэй болох, шавхарга тасрахгүй удаан ирэх, үнэр нь өөрчлөгдөх зэрэг асуудал гарч ирдэг. Ийм үед эндометрит үүссэн байна гэж үзнэ. Савны үрэвсэл явагдаад байж болно. Мөн саванд хүйтэн сууснаас болж цус нөжөрхөг гардаг. Өөрөөр хэлбэл цус царцхаараа ингэдэг. Сарын тэмдэг ирж байх үед нь шинжилгээ өгч ямар үрэвсэл байгааг тогтоож болно. Мөн мозакны шинжилгээгээр тогтоож болно.
Харин хуанли хөтөлснөөр найдвартай хамгаалах арга биш.

Сайн байна уу? Би одоо 25 настай. Хэдэн лавлах гэсэн юм. Эмэгтэй хүн удаан хугацаагаар харилцаанд орохгүй байх нь хөширсөний дараа болон хүүхэд төрүүлэхэд хүндрэл ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

Секс хийхгүй удсанаас болж хүүхэд төрүүлэхэд ямар ч сөрөг нөлөө гарахгүй. Өөрийн бие нь ямар нэгэн эмгэггүй эрүүл саруул бол ямар ч асуудал гарахгүй. Секс их хийлээ гээд хүүхэд хүндрэлгүй гарна гэсэн юм байхгүй. Харин хөгширсөний буюу цэвэршсэний дараа эмэгтэйчүүд маш их сексийг хүсэж эхэлдэг. Тийм эмэгтэйчүүд байдаг. Энэ үед маш сонин байдалд ордог. Харин секс хийхгүй удвал сөрөг нөлөө бий.

Сайн байна уу? Надад нэг асуудал байна. Эртхтэн загатнах, цагаан юм гарах, эрхтэнд буржгар гар юм тогтох, нуруу өвдөх, эрүүгээр дандаа батга гардаг. Олон удаа шинжилгээ хийлгэсэн эрүү гэсэн. Умайн хүзүүний шинжилгээ өгсөн чинь трихоманиз гэсэн. Үүний дараа 45 хоногийн эмчилгээ нөхрийнхөө хамт хийлгэсэн. Өндгөвч бас зүгээр гэх юм. Надад зовиуртай байдаг. Эмчилгээ хэлж өгөөч.  

Энэ эмэгтэйн бичсэн шинж тэмдэг яг үнэн бол энэ миний бодлоор бол трихоманиз биш. Энэ зүгээр л мөөгөнцөр. Трихоманиз эгэл биетнээр үүсдэг өвчин учир маш хурдан устдаг. 45 байтугай 10 хоног эмчлээд устдаг. Тиймээс шинж тэмдгийг нь харсан ч мөөгөнцөр байна. Дахин шинжилгээ өгөөд мөөгөнцөрын эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Бүр болохгүй бол молекул биологийн түвшинд шинжилгээ хийлгэж болно. Өөрөөр хэлбэл нарийн шинжилгээ хийнэ гэсэн үг. Энэ шинжилгээг Гран-При гээд эмнэлэг хийдэг.

Сайн байна уу. Би 33 настай 2 хүүхэдтэй, секс хийсний дараа хорсож бага зэрэг өвдөх юм. Бэлэг эрхтэн дээр нэг идээтэй юм гарсан. Халдвар аваагүй л гэж бодож байна.

Халдвар байгаа гэсэн үг. Бодоод байх хэрэггүй яаралтай мозакны шинжилгээ өгөх хэрэгтэй. Зөвхөн зөвлөгөөгөөр эмчилнэ гэж байхгүй.



Би сарын өмнө эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Намайг бартолинит болсон байна гээд лаа эм бичиж өгсөн. Би яг зааврын дагуу хэрэглэсэн гэвч минийх зүгээр болоогүй л байна. Өвдөж зовиурлах юу ч байдаггүй ч сэтгэлд жаахан сэвтэй юм.  Энэ өвчин эмэгтэй хүнд аюултай өвчин бэ?Гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх вэ?

Бартолини гэдэг нь бэлгийн уруул дэрэ байдаг булчирхай юм. энэ ямар үүрэгтэй вэ гэхээр өөрөөсөө шүүрэл ялгаруулаад өөрийн бэлэг эрхтнийг чийглэж өгдөг булчирхай юм. Энд бичсэн шинж тэмдгийг уншвал бартолинит биш гэж би бодож байна. Бартолинитийн үед бэлэг эрхтний нэг уруул хавдана, өвдөнө, чинэрэнэ, халуурана. Маш зовлонтой байдалд орж эхэлдэг. Булчирхайнууд хоорондоо үрэгдэж эхэлхээр уйлайдаг, идээ гардаг. Ийм үед мэс заслын аргаар идээг гадагшлуулж цэвэрлэдэг. Тиймээс миний бодлоор ямартайч энэ бартолинит лав биш.

Уншигч бүсгүй танд бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Her (66.181.161.46) 2018-12-11 17:41:20
Сн бна би одоо 20 настай 2сартай жирэмсэн бараг21 хоног бэлгийн хавьталд ороогүй бэлгийн ганцхан хамтрагчтай гэтэл миний бэлгийн уруул дээр усархаг юм туураад бна энэ яг юу юм бол ооо
Хнннн (182.160.4.20) 2017-09-01 16:50:26
Сайн бнуу би одо 18настай сая 8сарын сарын тэмдэг ирсэнээс хойш дуусаад шар енгетэй юм гараад бх юм их хэмжээгээр тгд маш их загатнаад бх юмаа энэ ямар нэгн евчин үү зөвөлгөө өгөөч
narka (112.72.11.119) 2017-01-23 09:55:57
cain bn uuu bi odoo 20 nastai minii erxtenees tsagaan ym garaad bxiin tgeed bas sheexed mash ix owdon eniig yaj emchilex we nadaa tuslaach
Hair (122.201.21.137) 2015-12-22 01:27:07
Sain bnuu bi Odoo 39 nastai Huugiin maani beleg erhten deer yum tuurtsan bhiin Eruusuu uvduj zoviurlahgui bn ghiin Ene uvchin u
(139.216.55.83) 2015-01-14 21:23:53
Sain bainuu Bi 17n nastai emegtei Mni beleg erhten dtor bish usen dtor n esvel gadnah arisan deer n hundvertei batga shig zuil garaad bh yumaa yu yum bol helj ugch tuslaach
заавал хариулж өгч туслаарай (150.129.142.14) 2014-12-14 19:34:53
Би 23настай 1хүүхэдтэйсүүлд Сарын өмнө бэлгийн харьцаанд орсон тэгээд 10аад хоногийн өмнөөс шар ногоон юм гараад байга гэхдэ загатнахгүй энэ юу юм боло халдвар авсан юм болуу айгаад байх юмсарын өмнө хийхэд хожуу өвчин илэрнэ гэж байху эсвэл антибиотик ууснас болсон юм болу
maralmaa (202.70.46.206) 2014-08-03 11:07:39
Би 15nastai gehdee bienii ym irehgui bhiin bas dooroos tsagaan ym goojood bna yahuu
chimeg (27.123.214.118) 2014-03-22 16:37:36
Sain bnu bi bartolnit hemeeh uwchinii talaar delgerengui medeelliig uguuch