“Тамхи хэрэглэснээр жин хасна” гэдэг нь үйлдвэрлэгчдийн бодлоготой цуурхал
Тамхи татдаг, эсвэл татахыг битүүхэндээ зэхэж яваа бүсгүйчүүд , охидуудаа анхаарлаа хандуулна уу!

Бидний дунд тамхи татвал турна гэсэн яриа их байдаг. Энэ нь тамхины зах зээлийг тэлэх гэсэн тамхи үйлдвэрлэгчдийн бодлогоор анх бий болсон гэж судлаачид баталдаг байна. Мөн тэд хэрэглэгчдийн санаа бодлыг мунхруулж бүтээгдэхүүнээ борлуулахын тулд өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүд рүү чиглэсэн сурталчилгаандаа нэр хүндтэй загвар өмсөгчдийг өндөр хөлсөөр цалинжуулан тоглуулдог аж. Гэтэл бодит амьдрал дээр тэдгээр загвар өмсөгчийн дийлэнх нь тамхи хэрэглэдэггүй байна.

Тамхины хор хөнөөл
Шар шүд, үмхий ам хоолой болон уушигны хорт хавдар, арьсны харлалт-толбо үүсэх, хэт залуугаас үс царайх, таргалалт зэрэг тамхины уршигаас үүдэлтэй бөгөөд хамгийн хортой нь таны насыг дунджаар 10 жилээр хорогдуулж, 10 насаар хөгшин харагдуулдаг байна.

Зөвхөн таргалалтын тухайд авч үзэхэд:
Тамхинд агуулагдах хорт бодисууд гоо сайхны хамгийн их ач холбогдол өгдөг хэсэг болох бүсэлхий орчмын өөхний хуримтлалыг буй болгоход хамгийн их оролцоотой байдаг гэнэ.
Харин тамхи татдаг бүсгүйчүүдийн хувьд “Тамхинаас гарвал таргална” гэсэн айдас түгээмэл байдаг. Үнэхээр ч тамхи хэрэглэхээ зогсооход бие эрүүлжин бодисын солилцоо идэвхждэгээс шалтгаалан тухайн хүний биеийн жин харьцангуй нэмэгдэх тохиолдол гардаг аж.

Тамхинаас татгалзсан эрэгтэй хүн дунджаар 2.8 кг, эмэгтэй хүн 3.8 кг жин нэмдэг ч хоолны дэглэм баримтлан, биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлснээр энэ асуудлыг хялбархан шийдэх боломжтой байдаг байна. Тиймээс тамхинаас татгалзаж, ирээдүйгээ аврахаар шийдсэн л бол таргалах гэх мэт жижиг сажиг асуудлаар өөрийгөө зөвтгөж шалтаглах хэрэггүй гэж бүсгүйчүүддээ хэлмээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.35)
2014-02-04 10:28:18
ICE хэрэглэгч хүмүүсийн зургыг ашиглаж болохгүй шүү тамхи ICE хоёр өөр шүү
0
0
0
Хариулах
zochin
(110.4.111.18)
2014-02-03 17:56:27
ene unen shuu bi tamhi tataad 3 n jil bolj bna ers hogshir ch us tsairch ehelsen
0
0
0
Хариулах