Эрүүл, урт наслахын нэг нууц бол хөлөө арчлах
Хөл нь зүрхний нэгэн адил асар их ачаалал үүрч байдаг. Өдөржингөө хөлөнд хуримтлагдсан хөлс, бохирыг оройд унтахын өмнө тогтмол цэвэрлэж дадах нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Харин хөлний эвэр дулааны улиралд асуудал болдог. Удаан хугацааны даралт, үрэлтийн улмаас хөлөнд эвэр ургадаг. Энэ нь арьсны эвэрлэг бүрхүүл хязгаарлагдмал хүрээнд ургаж байгаагийн шинж гэнэ. Хөлийн аль ч хэсэг эвэршсэн байсан эмчилгээ ижилхэн хийгдэх юм. Хөлөнд эвэр ургуулахгүй байхын тулд тогтмол угааж, таарсан гутал өмсч хэвших нь чухал. Харин нэгэнт эвэршсэн хөлийг тогтмол цэвэрлэж, тосолж чийгшүүлснээр арилгах боломжтой.Харин хумсны хутга, хуурай мэтийн зүйл ашиглан механик эмчилгээ хийх гэсний хэрэггүй. Энэ нь харин ч бүр эвэршилтийг ихэсгэж, хатууруулах аюултай байдаг.
Дорно дахины анагаах ухаанд хөлийн тавхай болон хуруунуудад хүний бие махбодын хамгийн чухал тоо томшгүй олон судас, цэгүүд байдаг талаар дурьдсан байдаг.
Иймд хөлөөрөө биеэ эрүүлжүүлэх, мөн янз бүрийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.
1. Хөлөө угааж биеэ сувилах: Эхлээд усаа их хийх шаардлагагүй, 40-50℃ бүлээн усыг хөлийн хуруунаасаа дээш байх хэмжээнд хүртэл хийнэ. Жаахан дэвтээж байгаад усаа 60℃ хүртэл халаагаад шагайгаа давтал нэмж болно. Үүний зэрэгцээ хөлөө хөлөөрөө үрж усыг хөдөлгөөнтэй байдалд байлгана. Удаа бүр 20-30 минут угааж,бие чинь бүлээсээд ирэхээр зогсож болно. Хэрэв хөлөө хүйтэн халуун усаар ээлжлэн угаагаад байвал, толгой өвдөх, зүрх базалж өвдөх, хамрын үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг өвчнийг үр ашигтай эмчилж болох юм.

2. Хөлөө наранд ээж биеэ чийрэгжүүлэх: Өглөө буюу үдшийн цагаар гутлаа тайлаад хоёр хөлийнхөө улыг наранд 20-30 минут ээнэ. Ингэж наранд ээх нь нарны хэт ягаан туяаг хөлийн улан дээрээ шууд тусгаж, бүх биеийн бодисийн солилцоонд тус дөхөм үзүүлэн, цусны эргэлтийг түргэсгэн, дотоод эрхтний ажиллагааг нэмэгдүүлэнэ. Энэ арга нь яс сийрэгших өвчин, хамрын үрэвсэл, цус багадах, даралт багасах зэрэг өвчин эмгэгийг нэлээд сайн анагааж чаддаг байна.

3. Хөлийн хуруугаа хөдөлгөж ходоодоо сайжруулах: Японы анагаах ухааны эрдэмтдийн судалж нээсээр, хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг юм байна. Өдөр болгон жаахан зав чөлөө гаргаж байгаад хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх юм уу сууж байгаа, хэвтэж байгаа тохиолдолдоо ч хөлийн хуруугаа хөдөлгөөд байвал гэдэс ходоодны чадавхийг сайжруулдаг байна.

4. Хөлийн улыг цохиж биеэ чийрэгжүүлэх: Хоёр хөлийнхөө улыг жижигхэн мунаар хөнгөн 50-100 дэлсвэл бүх биед сэдэлт өгч, цусны эргэлтийг идэвхжүүлэн бие махбодийг чийрэгжүүлэн өвдөхөөс сэргийлэхэд сайн нөлөө үзүүлдэг байна.
5. Хөлөө сажилж ядаргаа тайлах: Дээшээ харж хэвтээд, хоёр хөлөө унадаг дугуй унаж байгаа мэт хөдөлгөх бөгөөд удаа бүр 5-6 минут хөдөлгөвөл бүх биеийн цусны эргэлт нэмэгдэж, биеийн ядаргаа тайлагддаг гэнэ.
http://www.orloo.info/readfull/health/7453-2011-07-10-03-39-58

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.