”CH Carolina Herrera” брэндийн захирал 79 настай Carolina Herrera
Carolina Herrera нь 1939 оны 1-р сарын 8-нд төрсөн. Одоо 79 настай Венесуэлийн загвар зохион бүтээгч эмэгтэйг танилцуулж байна. Тэрээр Michelle Obama, Melania Trump, Jacqueline Onassis, Laura Bush нарын стилистээр ажилладаг. 2008 онд тэрээр "CH Carolina Herrera" хэмээх нэр хүндтэй брэндийг үүсгэн байгуулсан юм. 2012 оны байдлаар дэлхий 104 улс оронд 280 салбар дэлгүүртэй болсон байна

Тэрбээр 1939 оны 1-р сарын 8-нд Венесуэлийн Каракас хотод María Carolina Josefina болон агаарын хүчний офицер, Каракасын хуучин захирагч, María Cristina Niño Passios нарын охин болон мэндэлсэн. 1957 онд 18 насандаа Венесуэлийн газрын эзэн Гуиллерре Беррен Телотэй гэрлэсэн бөгөөд Мерседес, Ана Луис гэх хоёр охинтой болжээ.

1968 онд Каракаст эцгээ өнгөрсний дараа Реальддо Херрера Гуеваратай гэрлэсэн. Түүний нөхөр бол "Vanity Fair" сэтгүүлийн тусгай төсөл боловсруулагч бөгөөд тэд Каролина Адриана, Патрици Кристина гэх 2 охинтой босон. Өдгөө зургаан зээ нартай болсон байна. 2009 онд Херрера нь АНУ-ын иргэншилтэй болжээ

1965 онд Херрера нь Флоренцын Маркс болон түүний ойр дотны найз Emilio Pucci-т ажиллаж байсан. Тэр Каракасын "Pucci" гэх дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд 1980 онд Нью-Йорк руу нүүжээ. Тэр анх 1972 онд Олон улсын шилдэг загвар зохион бүтээгч гэх жагсаалтад орсон юм. 1981 онд түүний найз Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Diana Vreeland гэх эмэгтэй Каролинаг загвар зохион бүтээгчээр ажиллах санал тавьжээ.

1980 онд түүний анхны загварын шоу хийгдсэн бөгөөд ирээдүйн алдарт супермодел Иман алхаж байсан юм. Энэ үеэс л түүний амжилт ид оргилдоо хүрч эхэлсэн юм. Нью-Йоркийн Мерседес-Бенз загварын долоо хоногт Herrera хагас жилийн турш "Ready-to-Wear" цуглуулгыг үзүүлсэн юм. 2018 онд Herrera өөрийн нэрийг нь алдаршуулсан брэндийнхээ нэрийг Wes Gordon-д шилжүүлжээ.

2008 онд АНУ-ын загварын дизайнеруудын зөвлөлөөс "Жилийн шилдэг эмэгтэй загвар зохион бүтээгч" -ээс Geoffrey Beene Lifetime Achievement Award шагналыг хүртжээ. Тэрээр 1997 онд Queen Sofía Spanish Institute-ийн алтан медалиар шагнагдсан юм.

Тэрээр Vogue-ийн нүүрэн дээр долоон удаа нүүрээ гарсан байна. 2004 оноос хойш тэрээр үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Мими Са-н загвар зохион бүтээгч, 1999 оноос хойш CFDA-ийн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байна







"CH Carolina Herrera" брэндийн 2018 оны намрын коллегцыг танилцуулж байна.
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







