Хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр Ангела Меркель тодорчээ

Америкийн "Форбс" сэт¬гүүл жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Жаг¬саа묬тын нэгдүгээрт Германы канцлер Ангела Меркель орсон байна. Өнгөрсөн онд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама уг байрыг эзэлж байв. Германы канц¬лер 2006-2009 онд уг жаг¬саалтыг дөрвөн удаа дараа¬лан тэргүүлж байжээ. "Форбс" сэтгүүлээс онцлохдоо А.Мер¬кель дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэн, евро¬пын бүсийг тогтвортой болгох тал дээр ажиллаж байгааг онцлов.



Жагсаалтын хоёрду¬гаарт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клин¬тон багтжээ. Ойрхи-Дорно¬дын талаарх түүний хэрэг¬жүүлсэн бодлогыг нь дээрх байгууллага өндрөөр үнэл¬сэн байна. Гуравдугаарт, Бразилийн Ерөнхийлөгч Ди묬ма Русефф орсон байна. Тэр¬бээр Латин-Америкийн эдийн засгийг удирдаж бай¬гаа анх¬ны эмэгтэй Ерөнхий¬лөгч юм.  "PepsiCo"-ийн Ерөн¬хийлөгч Индра Нуи болон "Face¬book"-ийн үйлдлийн систе¬мийн захирал Шерил Санд¬берг нар удаалжээ. Тэдгээрийн араас "Майк-рософт" компанийг үндэслэгч Билл Гейтсийн эхнэр Мелин¬да Гейтс, Энэтхэгийн эрх баригч намын тэргүүн Соня Ганди, АНУ-ын тэргүүн  хатаг¬тай Мишель Обама,  саяхан ОУВС-гийн тэргүүнээр томи¬логдсон Кристин Лагар болон "Kraft  Foods" компанийн гүй-цэтгэх захирал Айрин Розен¬фельд нар орсон байна. 


Үүний зэрэгцээ "Форбс" сэт¬гүүл дээрх жагсаалтыг гар¬гахдаа хамгийн залуу болон хамгийн ахмадыг нь шалга¬руулжээ. Өдгөө 25 настай дуучин эмэгтэй Леди Гага нь дэлхийн хамгийн нөлөө бү¬хий эмэгтэйчүүдийн дунд хам¬гийн залуухнаар тодор¬чээ.



Харин Их Британийн хатан хаан Элизабета II хам¬гийн ахмад нь болсон ч тэр¬бээр дээрх жагсаалтын 49 дүгээрт бичигдсэн байна.  "Ройтерс" агентла¬гийн мэ¬дээлснээр жагсаалтад орол¬цогчдын дундаж нас  54 аж. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нийт хөрөнгө 30 триллион ам.дол¬ларт багтжээ. Мөн өөр нэг онцлох зүйл нь нийт орол¬цогчдын 22 нь гэрлээгүй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.