Цахим ертөнцийг шуугиулсан ээжийн түүх
Сара Ветни хэмээх 31 настай эмэгтэй болон түүний бяцхан хүүгийн түүх олон сая хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж, цахим ертөнцөд түүний талаар бичиж байсан билээ. Тэрээр хүүхдээ тээж байх хугацаандаа хөхний хорт хавдартай болсон гэдгээ мэдсэн бөгөөд эмч нар түүнийг үр хөндүүлэхийг зөвлөсөн байна. Гэвч Сара Ветни хүүхдээ төрүүлэхийг хүсжээ. Ингээд 37 долоо хоногтой байхдаа хийсвэрээр төрж хүүтэй болсон байна.

Түүний хавдрыг авахын тулд химийн эмчилгээ хийж нэг хөхийг нь тайрч авсан юм. Эмч нар хүүхдээ хөхүүлэхгүй байхыг зөвлөсөн ч тэрээр нэг хөхөөрөө хүүгээ хооллосон байна. Эдгээр сэтгэл өвтгөсөн зургуудыг гэрэл зурагчин Кэйт Мурри дарж, олон нийтэд түгээсэн бөгөөд цахим ертөнцөд тавигдсан даруйдаа олон хүмүүс Сара Ветни болон түүний бяцхан хүүд туслахаар болжээ.

Сара Витни : "Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ хөхөөр нь хооллож өсгөсөн.Тэднийгээ хөхүүлж байхад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг байсан. Би энэхүү мэдрэмжийг дахин амталахыг хүссэн. Гэвч надад ийм зүйл тохиолдлоо. Миний зүрх маш их шимширч байна" хэмээн нулимс дуслуулан ярьж байсан юм. Энэ бүхний дараахан түүнд олон хүмүүс хандив цуглуулан өгсөн бөгөөд хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэх боломжтой болжээ.

Одоо түүний эмчилгээ дууссан бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа аж. Хавдрыг авсан ч бүрэн эдгэсэн эсэхийг эмч нар нягтлан үзэж байна. . Сара Витны болон түүний нөхөр Майкл 4 хүүхэдтэй болохыг хүсдэг ч эмч нар түүнийг дахин хүүхэд гаргахгүй байхыг зөвлөжээ.

Эх хүний сэтгэл ийм л агуу ажээ. Сара Витни болон түүний бяцхан хүү эрүүл саруул сайхан амьдарч байна. Бурхан түүний тэсвэр тэвчээр, эх хүний агуу хайрыг үнэлжээ. Амьдрал гайхалтай сайхан зүйлээр дүүрэн шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Bolormaa.Sh.
(122.201.26.169)
2016-11-07 09:34:34
Ямар сайхан сэтгэл вэ Ертөнцийн хаа ч ялгаагүй Эх хүн гэж ийм л байна даа Заяа нь түшсэн байна даа
0
0
0
Хариулах
(182.160.1.143)
2015-11-11 12:28:54
hiisver gedeggui kesar mes zasal gedeg yum tanai setguulch nar eruul mendtei zuvulguug sain Sudalj baij bichij bai Zarimdaa arai denduu notlogdoogui shinjleh uhaanii undeslelgui medeelel bichdegjishee ni emegtei Hun Belgiin haritsaand orohdoo utreen dotor taviulahgui Bol gormonii uurchlultund ordog gesen bsanam damjisan hov yaria bichij bgaa yum shigbichih yuma sudlaachee medehgui Bol hudal yum ***** bich esvel mergejiliin emch naraas asuuj bich
0
0
0
Хариулах







