70 настай модел эмэгтэй Maye

Maye Musk Haldeman 1948 оны 4 сарын 19-нд төрсөн. Өдгөө 70 настай  Канад-Өмнөд Африкийн загвар өмсөгч мөн хоол судлаач юм. Тэрээр Time сэтгүүлүүдийн нүүрэн дээр 50 жилийн турш гарсан эмэгтэй юм.  2017 оны 9-р сард тэрбээр 69 настайдаа CoverGirl-ийн хамгийн хөгшин хэвлэлийн төлөөлөгч болсон бөгөөд энэ түүхээрээ үргэлж бахархаж явна гэжээ


Мэйн 1948 онд Канадын Саскачеванд айлын 5 хүүхдийн нэг болон мэндэлсэн юм. Түүний гэр бүл 1950 онд Өмнөд Африкт Pretoria руу нүүжээ. Түүний эцэг эх болох Winnifred Josephine болон  Женнифер Норман Халдеман нар адал явдалтай хүмүүс байсан бөгөөд 1952 онд дэлхийн өнцөг булан бүрт гэрээрэй аялан нисэж амьдарсан байна. 


 Мэйн 1969 оны Өмнөд Африкийн гоо сайхны миссийн тэмцээний эзэн юм.  1970 онд тэрээр ахлах сургуульд сурч байхдаа Өмнөд Африкийн инженер Эррол Мусктай гэх залуутай гэрлэсэн юм. Тэд гурван хүүхэдтэй Elon Musk, Kimbal Musk, Tosca Musk нар юм. 1979 онд нөхрөөсөө салжээ. 



Түүний загварын ажил Канадад үргэлжлэв. Тэрээр Special K цуврал, Revlon,  Beyonce-н клипэнд, Time сэтгүүлийн нүүрэн дээр зөв хооллолтыг сурталчилан гарч байсан юм. Мөн  2011 онд Нью-Йоркийн сэтгүүлд хуурамч жирэмсэн гэдэстэйгээр гарч байсан юм. 2012 онд Elle-н нүүрэн дээр гарч байжээ. Target and Virgin America-ийн сурталчилгааны кампанит ажилд мөн  тоглосон.  2015 онд IMG загварууд дээр гарын үсэг зурсан. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi (45.79.76.35) 2018-08-22 17:55:36
manaid iim goyo biyetei nastai humuus bgaa daanch ted nariig hen ch unelj model bolgohgui n haramsaltai yum daa