Төрийн золголтыг идээг буруу зассан ажилтнууд халагдлаа

Төрийн гурван өндөрлөг жил бүрийн шинийн нэгэнд настан  буурлуудаа хүлээн авч золгодог уламжлалтай. Гэтэл энэ жилийн шинийн нэгний өглөө “Төрийн золголт”-ийн  тавгийн идээг буруу зассан байсан нь гярхай хүмүүсийн хараанаас мултарсангүй.

Мөн чанартаа хүндэтгэлийн идээг хамгийн ихдээ 9, 9-ийн 81-ээр засдаг байтал энэ жилийн Төрийн золголтын идээг  дээшээ 10 –аар зассан нь Монгол ёсонд үл нийцсэн үйлдэл болсон юм.

Бид тавгийн идээгээ сондгой тоогоор өрж,доороос нь дээш жаргал, зовлон, жаргал... хэмээн тоолсоор , заавал жаргалаар төгсгөдөг ёстой. Гэтэл энэ удаагийнх тэгсэнгүй, зовлон дуудах аятай тэгш тоогоор төгсгөсөн байсан юм. Иргэд ч үүнийг ихээр шүүмжилсэн.

Ерөнхийлөгчийн нэр ч багагүй гарч,   төрийн золголтыг зохион байгуулсан Төрийн ёслолын албаныхныг буруутгах хүн олон байсан.

Тэгвэл тун хариуцлагагүй ажилласан , Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний тасгийн гурван албан хаагчийг хариуцлага алдсан хэмээн үзэж ажлаас нь халсан талаар албаныхан мэдэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zoshin (202.179.11.202) 2014-02-08 17:07:56
yamartaa ch ih l hariustlagagvi bndaturiin undglgiin idee shuudebuh mongoliin ard irged nn harj suusnda
(193.86.147.99) 2014-02-07 20:27:48
tavgiin ideeg zassan zasuulsan ali ali n buruutai gej bodoj bn zasaj bgaa humuus aldsan blaa ch zasuulj bgaa humuus n bas harj anzaarah estoi bsan bi jiliin jild aav eejiinhee tavgiin ideeg zasaj ogdog aav eej maani ch daraa ni zaaval harj helj zaavarlaj ogdog ene n jil ireh bur torj osoj bgaa ur ach zee nartaa zaaj surgaj bgaa hereg shu de
зочин (202.126.89.251) 2014-02-07 18:38:28
Зөв ш дээ бүхэл бүтэн улсын идээ засаж байж яаж алдаа гаргаж чадаж байна аа эсвэл наадуул чинь санаатай тэгээ биз шалгаад эрүүдээд хэлүүлэх хэрэгтэй