”People” сэтгүүлийн үзэсгэлэнт бүсгүйгээр жүжигчин Лупита Нионго шалгарлаа

Хамгийн олон уншигчтай "People" сэтгүүлийн үзэсгэлэнт бүсгүйгээр Лупита Нионго уншигчдын саналын тоогоор шалгарчээ. Нионго нь "12 жилийн боолчлол" киноны гол дүрийг бүтээж Оскарын шагнал хүртсэн цөөхөн хар арьст жүжигчдийн нэг юм. Тэрбээр 1983 оны 3 сарын 1 төрсөн, загасны ордынх юм байна. Тэрбээр сайхан урт үстэй байсныгаа тайруулжээ. Яагаад ингэж байгаагаа тайлбарлахдаа "Надад маш их хөдөлмөрлөж суралцах цаг хэрэгтэй байна. Тэгэхэд би сайхан харагдах гэж үсэндээ их цаг алдаж байснаас тэр цагаа илүү их үр бүтээлтэй, хүмүүнлэг зүйлд зарцуулах нь зүйтэй юм" гэж хариулж байжээ. Түүний ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хүмүүнлэг байх зарчим нь дэлхий даяарх маш олон хүний хайр, хүндлэлийг хүлээж гоо сайхан зөвхөн гаднаасаа биш дотроосоо ч мөн сайхан байх хэрэгтэй гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл юм.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







