Уэльсийн гүнж Диана: Би хүмүүсийн зүрх сэтгэлд хатан хаан мэт хүндлэлтэй байхыг л хүсдэг
Түүний амьд ахуйдаа буюу 1995 оны арваннэгдүгээр сард BBC 1 радиогийн сурвалжлагч Мартин Баширт өгсөн ярилцлагыг хүргэж байна. “Guardian” сониноос эрхлэн гаргасан “XX зууны алдартай ярилцлагууд” номоос эхийг авсан болно. Уг ярилцлагыг хийх үед Диана гүнж хунтайж Чарльзаас тусдаа амьдраад гурван жил болсон байсан юм. Энэ бол түүний амьдралаа ний нуугүй ярьж, үнэн сэтгэлээ нээсэн цорын ганц ярилцлага билээ.

-Хааны гэр бүлийн нэг гишүүн болоход та тухайн үед хэр бэлтгэлтэй байв. Хэлбэрийн хувьд гэрлэлт хүн бүрийн амьдралд тохиолддог л зүйл. Харин таны хувьд арай өөр байсан байх.
-19 настай залуу охин өөрийгөө юуг ч үзэж, туулсан бэлэн гэж боддог. Бүх юм чиний хяналтад байгаа мэт санагддаг ч үнэндээ тийм байдаггүй шүү дээ. Алхам алхмаар бүх зүйл бодит болоод ирэхээр айж, эмээж эхэлсэн ч Чарльз дэргэд байж, намайг тайвшруулж байсан. Гэхдээ би ч бас маш их хичээл зүтгэл гаргасан. Хэрвээ чиний эцэг, эх багад чинь салсан бол том болоод үүнийг өөр дээрээ туршихыг хэзээ ч хүсэхгүй. Хэцүү ч байсан энэ бүхнийг давна, өөрийн үзсэн зовлонг хүүхдүүддээ, бас өөртөө дахин давтахыг хүсэхгүй.
-Та хүний эхнэр болмогцоо, зэргэцээд Уэльсийн гүнж гэх хэргэм хүлээж авсан. Гэнэт ирсэн хэргэм зэрэг, үүрэг хариуцлагыг хэрхэн ухамсарлаж байв?
-Гэрлэхээс, эсвэл надад хэргэм зэрэг нэмэгдснээс би огтхон ч айгааг үй. Учир нь би сайн хань, сайн ээж болоход үнэхээр бэлэн бөгөөд юу намайг хүлээж байгаад бэлтгэлтэй байсан. Харин хэвлэлийнхэн бул хар чулуу шиг амьдралд минь муугаар нөлөөлнө гэдгийг төлөвлөгөөг үй. Хуримын өдрөөс л эхлэн шар хэвлэл үүд Чарльзаас илүү намайг сонирхож, үйл хөдлөл бүрийг минь мөшгиж эхэлсэн. Өдөр бүр, цаг мөч тутамд тэд хаа нэгтээ гэтэж буйг би мэдэрдэг.

-Та бол энэ цаг үед дэлхий дээрх хамгийн их ярианы сэдэв болж, үйл хөдлөл бүр нь гэрэл зургаар дамжин хэвлэлийн хуудсыг чимж буй эмэгтэй. Энэ мэдээж таны хүссэн амьдрал биш байх тийм үү?
-Шар хэвлэлүүд, хүмүүс яагаад зөвхөн надад анхаарал хандуулж, үйл хөдлөл бүрийг минь мөшгөөд байгааг ойлгоход их цаг хэрэгтэй байх. Би “Coca Cola” шиг эрэлттэй бараа, бүтээгдэх үүн гэж өөрийгөө бодох болсон. Чамаар маш олон хүн мөнгө олж байна шүү дээ.
-Гэрлэлтийнхээ эхэн үед та өөрийгөө үлгэрийн мэт жаргалтай эхнэр гэж боддог байсан уу. Өнгөнөөсөө бол тэгж л харагддаг байсан.
-Үнэхээр тийм. Гэвч шар хэвлэлүүд энэ бүхнийг завхаруулсан. Нөхөртэйгөө хамт зугаалах, зүгээр л кофе ууж суучихаад, маргааш нь бүхий л хэвлэлээс тэр зургаа харна гэдэг аймшиг. Энэ бүхэн олон удаа давтагдаад ирэхээр өөрт чинь үнэ цэнэтэй, жаргалтай байсан бүхэн ямар ч утгагүй болж эхэлнэ. Бидний хувьд энэ процесс маш хурдан байсан.

-Уэльсийн гүнж гэх хэргэм танд ямар үүрэг, хариуцлага дагуулсан бэ?
-Ямар ч байсан би хааны ордонд тухлаад, зүгээр сууж болохгүй гэдгээ мэдсэн ч яг юунаас, хаанаас эхлэх ёстойгоо эхэндээ ойлгоогүй. Харин дараа нь хар тамхи, архинд донтож, нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийг ойлгож, бас бусдад ойлгуулах хэрэгтэй гэж бодсон. Асрах газар, гудамжны булан тохой гээд л хаа сайг үй байх тэдэндтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсоод ирэхээр эсрэгээр би тэднээс суралцах юм их байсан.
-ХХ зууны хамгийн сүр дуулиантай гэрлэлтийн дараа, удалгүй та бие давхар болсон. Таны хэвлийд хүү, хааны удмыг залгах эр бойжиж байгааг мэдэх үед юу бодогдов?
-Нэг том ачаа нуруунаас минь аваад хаячих шиг л болсон. Учир нь хэн ч шахаж шаардаагүй ч, бүхий л Британи даяар намайг хүү төрүүлээсэй гэж хүсэж байсныг би мэдэрсэн. Тэгсэн, ЭХО-д харуулахад хүү байсан. Магадгүй, би Чарльзтай сууж, Уэльсийн гүнж болсны хувьд хийх ёстой хамгийн чухал ажлаа хийлээ дээ гэж бодож байлаа (инээв). Уильям, Харри хоёр төрсний дараа олны хөлөөс хол удаан байх үед манай гэр бүл үнэхээр жаргалтай байсан. Харриг би уг нь охин байгаасай гэж хүссэн ч хүү гараад ирсэн. Тэднийгээ эрүүл саруул өсгөж, гэр бүлийн аз жаргалыг мэдэрч амьдрах хүсэл маань тэгэхэд биелэсэн. Харамсалтай нь би яаж ч хичээлээ гээд миний хоёр хүүгийн амьдрал анх төрөхөд нь л шийдэгдчихсэн байсан. Энэ жаахан гунигтай.
-Хэвлэлд бичсэнээр та хоёр хүүгээ гаргасны дараахан өөрийгөө гэмтээх гэж оролдлого хийсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Ммм. Хэн нэгэн чамайг сонсохг үй үед, эсвэл чи өөрөө хэн ч намайг сонсож, ойлгохгүй гэж бодох үед бид бүгд л иймэрхүү оролдлого хийдэг, эсвэл хийх тухай боддог. Өөр дотор чинь өвчин шаналал дүүрсэн байхад хэн ч үүнийг ойшоохгүй бол тэр шаналалыг гадна талаасаа харуулахыг оролдоно. Учир нь чамд тусламж хэрэгтэй, хэн нэгэн хэрэгтэй. Би тухайн үед энэ бүхнийг бодож байлаа. Гадна талд сайн ээж, сайн хань, Хааны ордоны сайн бэр, Уэльсийн гүнж байх ёстой ч дотроо би өөртэйгөө зөрчилдөж байсан. Нэг л өдөр би өөртөө таалагдахгүй болж, энэ бүхэнтэй зохицохоос өөр алхам хийгээгүй өөрөөсөө ичсэн. Тэгээд л тэр.

-Тэгэхээр өөрийгөө гэмтээх гэж оролдсон нь үнэн байх нь ээ?
-Би санаатайгаар гар болон хөлөө гэмтээсэн. Харин одоо би яг над шиг зүйл бодож, над шиг үйлдэл хийсэн эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм өгөх төсөл хэрэгжүүлж байгаа. Учир нь тэр бодол, мэдрэмж хаанаас ирдгийг би мэдэх болохоор.
-Чарльз ингэснийг чинь мэдээд яасан бэ?
-Би түүний дэргэд ийм зүйл хийгээг үй. Гэвч надад үнэхээр хайртай бол ийм алхам хийхээс өмнө гадарлаж, надтай ярилцах ёстой шүү дээ. Тэр тухайн үед юу ч мэдээгүй өнгөрч, хожим хэвлэлээс л үүнийг уншсан байх.
-Таны нөхөр, Уэльсийн хунтайж Чарльзын амьдралын тухай Жонатан Димблебигийн бичсэн хөрөг номонд та хоёрыг нэгтгэдэг нэг ч зүйл байхгүй, хоёул тэс өөр юм сонирхдог гэсэн байсан. Та түүний бичсэнтэй санал нийлэх үү?
-Үгүй шүү. Бидний сонирхол харин ч нийлдэг байсан. Бид хоёул хүм үүстэй байх, хөдөө явах, хүүхд үүдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Бас хоёул асрамжийн газруудаар явж, хорт хавдартай хүмүүстэй уулзаж, тэдний асуудлыг шийдэхийг хүсдэг. Харин бидний тухай хэвлэлийнхний бүтээсэн хөрөг бол үүнээс тэс өөр. Юу ч үгүй хоосон байсан нэг эмэгтэй Хааны удмын хархүүтэй гэрлэж, олон нийтийн мөнгөөр туйлж байгаа ч гэдэг юм уу. Тиймээс тэд хүчээр биднийг сөргөлдүүлж, харьцуулж, өө хайж эхэлсэн.
-Мөн дээрх хөрөг номд бичсэнээр хунтайж Чарльз 1986 онд буюу та хоёр гэрлэснээс таван жилийн дараа хуучин найз бүсгүй Камилла Паркертай дахин уулзаж эхэлсэн. Тэр үед та гэрлэлт чинь сүйрч, хүүхдүүд чинь өнчрөх вий гэж эмээж байсан уу?
-Тийм ээ, би айсан. Гэвч энэ бүхнийг зохицуулах, ямар нэг алхам хийх эрх надад байгаагүй. Тийм учраас би айхаас өөрийг хийж чадаагүй.
-Таны айдас яг хэзээнээс эхэлсэн юм бэ. Нөхөр тань өөр эмэгтэй рүү “гүйх” болсныг та олон нийт мэдэхээс ч өмнө гадарласан л байж таараа.
-Өө, тэднийг анх уулзахад л. Эмэгтэй хүний зөнтэй мөрийцэх хэрэггүй байдаг юм.
-Тэр өвөл нь буюу арванхоёрдугаар сард та хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Тухайн үед та юу мэдэрч байв?
-Далайгаас ч гүн гомдол мэдэрч байсаан. Хэн хэн маань гэр бүлээ авч үлдэх гэж хичээсэн ч нэг л мэдэхэд бүх зүйл бидний хяналтаас гарчихсан. Харин энэ тухай та бүхний мэдэхгүй нэг зүйл бол гэрлэлтээ цуцлах саналыг Чарльз надад эхлээд тавьж, би зөвшөөрсөн.

-Таны санаа биш байжээ?
-Би түрүүн хэлсэн дээ. Хэрэв чиний эцэг, эх салсан бол чи үүнийг өөрөө дахин давтахыг хэзээ ч хүсэхгүй.
-Тэгээд дараа нь юу болсон юм?
-Би Чарльзаас асуусан. Олон нийтэд хэзээ мэдэгдэх вэ гэж. Хүүхдүүд маань шинэ жилийн амралтаас ирэхээс өмнө энэ шийдийг гаргах ёстой. Хэрэв оройтвол тэдэнд маш хүнд байх болно. Чарльз энэ санааг зөвшөөрс өн. Тэгээд арванхоёрдугаар сарын 9-нд тэр олон нийтэд хандаж гэрлэлтээ цуцлуулснаа зарласан. Түүний ярихыг би радиогоор сонсоод сууж байлаа. Бидний гэрлэлт өөр тийш, гэхдээ бидний огт хүсээгүй зүг рүү эргэлээ. Үлгэр амар сайхандаа жаргаж биш, зовж төгслөө. Тэр мөчид би их ч юм бодсон, их ч гуниг мэдэрсэн.
-Салж байгаагаа хүүхдүүдээ та хэлсэн үү, эсвэл хунтайж уу?
-Тийм ээ, хичээл нь дуусахаас долоо хоногийн өмнө тэдэнд дээр очиж, болсон бүхнийг аль болох эвтэйхнээр ойлгуулахыг хичээсэн. Тэд жаахан байсан болохоор ар араасаа залгасан, хариуг нь хэлэхэд маш хүнд олон асуултаар намайг булсан даа. Уильям их л нухацтайгаар “Та хоёр салж байгаагийн шалтгаан нь юу юм бэ” гэж асуусан. “Аавд чинь хайртай бүсгүй бий. Гурван хүн хэзээ ч эхнэр, нөхрийн ёсоор хамт амьдарч болдогг үй юм. Аав чинь намайг биш түүнийг сонгосон” гэж хариулсан.
-Та хоёрын энэ шийдвэр Уильям хүүд хэрхэн нөлөөлөх тухай та бодож үзсэн үү?
-Бүхий л ээжүүдийн адилаар ийм шийдвэр гаргахдаа нөхрийгөө биш хүүхдээ л хамгийн түрүүнд бодсон. Уильям маш их юм боддог, бага ярьдаг хүү. Тиймээс түүнд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг цаг хугацаа л харуулах байх.
-Одоогийнхоо амьдралын талаар та бидэнд юу хэлэх вэ. Магадгүй та эрх чөлөөтэй, жинхэнэ өөрийнхөө хүссэнээр амьдарч байгаа байх, тийм үү?
-Мэдэхгүй юм даа. Гэвч нөхрөөс өө салсан эмэгтэйгээс хүн бүр ингэж асуудаг нь сонирхолтой шүү (инээв).
-Та өөрийнхөө ирээдүйг, цаашдын амьдралаа ямраар харж байна вэ?
-Би Их Британийг төлөөлсөн Элчин сайд болвол баярлана аа. Энэ улсыг, эх орноо хилийн чанадад ойлгуулж, таниулна гэдэг сайхан ажил. Хэвлэлийнхэн намайг ангуучлахын оронд Британи орныхоо сайн сайхныг бусдад нээж, харуулахад зай талбайгаа зориулбал уг нь сайнсан.
-Уильям хүү тань аавыгаа залгамжилж, ханхүү цаашлаад энэ гүрний эзэн хаан болох нь нэгэнт шийдэгдсэн. Харин эх хүний хувьд та хүүхдүүдээсээ юу хүсэж байна вэ?
-Хүмүүсийг ойлгоосой гэж. Хааны ордны цаана амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, зовлон шаналал, хүсэл мөрөөдлийг нь таньж, мэдээсэй гэж хүсдэг. Ингэсэн цагт тэр хамгийн сайн хаан, хамгийн сайн хүн болно.
-Та өөрийгөө хэзээ нэгэн цагт хатан хаан болно гэж бодож байсан уу?
-Үгүй. Ёстой үгүй.
-Яагаад?
-Би хүмүүсийн зүрх сэтгэлд хатан хаан мэт хүндлэлтэй байхыг хүсдэг. Харин бодитоор хатан хаан болно гэж хэзээ ч бодож байгаагүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.