Өнөөдөр Дэлхийн Радиогийн өдөр

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр. 2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжилт чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-нийг “Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.

“Дэлхийн Радиогийн Өдөр”-ийн зорилго нь хэвлэл мэдээлэл болон олон нийтэд радиогийн ач холбогдлыг ойлгуулах, радио нэвтрүүлэг бүтээгчдийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.



Тус тэмдэглэлт өдрийг ЮНЕСКО-гийн гишүүн орнууд 2012 онд анх удаа тэмдэглэсэн бөгөөд өдгөө  дэлхий нийт тус өдрийг “Жендэрийн эрх тэгш байдал: Эмэгтэйчүүдийн радио дахь эрх” уриан дор  гурав дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай орны хувьд 1931 оны тавдугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн жагсаалыг радиогоор шууд дамжуулан хүргэсэн түүхтэй. Харин 1934 оны есдүгээр сарын 1-нд эх орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж, Монгол орны өнцөг булан бүрт сууж буй сонсогчид дэлхий дахин, эх орныхоо талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч сонсож ирсэн юм. Манай орны дэд бүтэц, эрхэлж буй аж ахуй, хүн амын сийрэг байдал нь мэдээлэл түгээхэд бэрхшээл учруулдаг бөгөөд энэ нөхцөл байдалд радиогийн үүрэг, нөлөө одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.



Одоогоор МҮОНР үндэсний хэмжээнд хоёр, Улаанбаатар хотод нэг сувгаар, хилийн чанадад таван хэлээр нэвтрүүлэг бэлтгэн цацаж байгаа билээ. Түүнчлэн Улаанбаатар хотод 26, орон нутагт 45 fm, радио нэвтрүүлгээ түгээж байна.



 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.