Шинэ долоо хоногийн цаг агаарын мэдээ
Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна.
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна.
2014 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хагаст үүлэрхэг, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус, Яармаг-Сонгины орчмоор 34 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.
2014 оны 2 дугаар сарын 18-наас 2014 оны 2 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







