С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлжээ

Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо буюу (FILA)-гаас өнгөрсөн долоо хоногт эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэ жингийн ангиллаар гаргасан билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргасан байна.



Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг 63 кг-ын жинд тэргүүлжээ.


 Мөн түүнээс гадна Монголын таван тамирчин эхний аравт багтав. Тодруулбал, 53 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа хоёрдугаарт, 58 кг-д өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд гуравдугаарт, 60 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Т.Мөнхтуяа хоёрдугаарт, 69 кг-д ДАШТ-ий гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрөвдүгээрт, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа хоёрдугаар байрт тус тус бичигдсэн байна.



Түүнчлэн ОУХМ А.Батцэцэг 53 кг-д 13, П.Орхон 55 кг-д 16, С.Бямбацэрэн 55 кг-д 17, Б.Одончимэг 69 кг-д 16 дугаарт эрэмбэлэгджээ. Ийнхүү манай 10 бүсгүй жингийнхээ эхний 20-т бичигдэж Монголын эмэгтэй бөхчүүд дэлхийд данстай гэдгээ давхар нотоллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tovan (103.26.194.126) 2014-02-18 14:57:50
гайхамшигтай гэхдээ техник ур чадвараа онцгойлон хөгжүүлэх хэрэгтэй шүү
нам зам (112.72.13.201) 2014-02-18 14:57:05
бөхөө л барилд нам зам чамд тохирохгүй