Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №4
Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №4 /Bonus kkk/
Лаос улсад юуг идэж болох болон юуг идэж болохгүй вэ?
Би явсан газрынхаа аль өнгөтэй сайхан бүхнийг харж түүнээс хорвоогийн сайхныг мэдэрч, баясаж явдаг нэгэн билээ. Мэдээж дэлхий уужим болохоор очсон газрын хүн зон дотор дургүй хүрэм, өшиглөөд унагачихмаар хөгийн нөхөд тааралгүй л яахав. Тэр үед нь 100 хүнээс 5 нь муу бусад нь сайн хүмүүс байгаа шүү дээ хэмээн тоолгүй өнгөрч байлаа. Та бүхэнд ч гэсэн аль болох сайн сайхан, гэгээлэг зүйлсийг хүргэж байгаа билээ.
Харин энэ удаад өөрийн сонирхолын дагуу Лаос улсын хүнсний захаар орж тэдний ард түмний хүнсэндээ хэрэглэдэг зарим нэг зүйлсийг сонирхуулж байна. Монголчууд бидэнд хол хөндий, жигшим харагдаж болох боловч тэдний хувьд амтат сайхан зоог тул намайг битгий шүүмжилж, тэднийг битгий шоолоорой. Тэртээ тэргүй НҮБ-аас ирэх 50 жилд дэлхий хүнс ялангуяа уургийн хомсдолд орох тул өт, хорхойг хүнсэнд хэрэглэх арга замуудыг судлаад эхэлчихсэн байгаа юм.
Манайхны хонины гэдэс, чанасан толгойг ч цаадуул чинь бас л нэг иймэрхүү байдлаар хардаг юм шүү. ха ха ха
Мөн энэ бүсийн бүх улсад идэж болдог Pho буюу По, Пө гэх мэт янз бүрээр дуудагддаг гурилтай шөлний газрын үнийг ч сонирхуулая. Энэ хоол Монголчуудын амтлах мэдрэмжид ихээхэн таарамжтай бөгөөд үхрийн мах хэд хэдэн зүсмийг нүдэнд харагдахуйц хэмжээтэйгээр дээр нь тавьсан байдаг нь бүүр ч чухалтай ккк. Харьцангүй өөр өөр үнэтэй боловч ерөнхийдөө боломжийн хямдавтар байдаг энэ шөлөнд элдэв халуун ногоотой амтлагч хийгээгүй байдаг нь бас нэг давуу тал бөгөөд ширээн дээр байгаа элдэв амьлагчаас та өөрийн тааллаар амт бий болгодог нь сайхан.
Ер нь бол тэр Кунфу Фанда нөхрийн По гэдэг нэр чинь зүгээр л "Гурилтай шөл" гэсэн үг юм билээ шүү хэ хэ.
За ингээд гайхамшигтай Лаос орны гудамжинд, цайны газар, хүнсний зах дээр хийсэн фото сурвалжлагыг минь таалан соёрхоно уу?
1 доллар=8000 Кип
Хүннү эйртэй хамт аялсан: Аялагч Анжигай.Г, Ганхүү.Т

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.