Печийг хамгийн хялбар аргаар яаж цэвэрлэх вэ?



Печь (богино долгионы зуух)-ний хэрэглээ дэлхий даяар нэлээд тархмал байгаа билээ. Тэгвэл сайтынхаа охид бүсгүйчүүд, гэрийн эзэгтэй нарт зориулан "Печь"-ийг гэрийн нөхцөлд хялбар аргаар цэвэрлэж болохыг зөвлөе.

Эхлээд зориулалтын аяганд ус хийж 3-5 минут халаагаарай.

Халааж дууссаны дараа хаалгыг нээлгүйгээр хэсэг байлгана. Ингэснээр халсан усны ууранд печний дотор хэсэг чийгшиж, цэвэрлэхэд хялбар болно.

Устай аягаа гаргаж, зөөлөн даавуун алчуураар дотор хэсгийг арчина.

Нэмэлт: Усандаа 2 халбага сод хийж өгвөл үнэр дарах үйлчилгээ үзүүлнэ. Мөн лимоны дусал шүүс хийж цэвэрлэх ч арга байдаг.

Туршаад үзээрэй, печний тань дотор тал гайхалтай цэвэрхэн гялалзах болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uhamsar (202.21.113.139) 2014-05-27 13:56:29
Tiishdee Suugee hooruuleed l chatsarganaa hurtel butsalgaad l uuchihdag
uhamsar (202.21.113.139) 2014-02-22 23:57:30
Yg shdeebi bol us bitgii hel ayga suugee pechendee hooruuleed l uuchuhdag
(202.179.29.248) 2014-02-19 15:26:15
pech-nd us butsalgaval ayultai shuu dee Harahad butslahgui baigaa met bolovch haalgiig n neenguut butsalsan haluun usaar delberch huniig tuldeg gedgiig medmeer yumdaa