Шинэхэн тарвасаар десерт хийх 5 арга
Намар цаг болж цоо шинэхэн амтат тарвас хаа сайгүй зарж байна. Тиймээс уншигч та бүхэндээ шинэхэн тарвасаар хийж болох десертний зөвлөгөөг хүргэж байна.
Тарвас нь А, С витамин, антиоксидантаар баялаг жимс бөгөөд гэдэс, ходоод, цөс цэвэрлэх гойд сайн нөлөөтэй. Ихэнх хувийг нь /92%/ ус эзэлж байдаг тул танд дутагдаж байгаа шингэний нөхнө. Мөн тарвасыг дөрвөлжин хэрчиж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийх маягаар зөөлөн иллэг хийвэл гэрэлтсэн, толигор болгох болно.
Тарвасыг зүгээр нэг хэрчиж хэрэглэхийн оронд ингэж бэлтгэж болох юм.

Орц:
Тарвас
Жижиг улаан лооль
8-10 ширхэг базилик
Давс
Оливын тос
Цагаан цуу
Хийх арга:
Тарвасаа дөрвөлжилж хэрчээд, улааан лооль, базилик зэргээ нэг саванд хийгээд давс, оливын тос, цагаан цуугаараа амтална. Ингээд шор-оо бэлдээд алаглуулан хийж өгнө. Хүсвэл ананос нэмж өгөөрэй.

Тарвастай хүйтэн шөл
Тарвасаар олон төрлийн хүтйэн шөл бэлдэж болно. Гэхдээ хийхэд хамгийн хялбар аргыг хүргэж байна. Тарвасаа бага зэрэг чинжүү, элсэн чихэртэй холиод миксэрдээрэй. Энэхүү хүйтэн шөл нь витамин С - ээр баялаг тул биеийн дархлааг сэргээж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.


Усан үзэм болон тарвасны өтгөрүүлсэн жүүс
Орц:
1/2 аяга ус
1 аяга тарвас
1/4 аяга гүзээлзгэнэ
1/2 аяга ванилла
1/2 огурцы
4 ш мөс
Хийх арга: Бэлтгэсэн зүйлсээ холиод миксердээд бэлэн болно.

Тарвасаар бялуу хийх хялбархан арга:
Орц:
1 ш том тарвас
Крем
Самар
Киви
Бүйлс
Бөөрөлзгөнө
Усан үзэм

Хийх арга: Эхлээд тарвасны гадна хальсыг тойруулан зүсээд бялууны хэлбэрт оруулан тэгшлэн өөлж өгнө. Гадна талыг нь кремээр бүрж, бүйлсээрээ гадаргууг чимээрэй. Одоо өнгө өнгийн жимсээрээ чимэглэ. Зурган дээр үзүүлсэнчлэн суурь хэсгээр усан үзмээ , бөөрөлзгөнөөр дээд хэсгийг чимэглэж болно. Кивигээ болон гүзээлзгэнээ нимгэн хэрчээд өнгө алаглуулан орж чимэглээрэй. Одоо хэрчээд идэх л үлдлээ.

Тарвасны салат
Тарвасаа дөрвөлжин хэрчээд, үрлэн улаан лооль болон мозарилла нэмээд сайтар хутга. Хүсвэл базилик нэмээд өнгө оруулж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







