Г. Угалзцэцэг Дэлхийн 4 удаагийн хошой аварга боллоо

Дэлхийд Монголын төрийн дуулалыг энэ жил 2 удаа дарааллуулан эгшиглүүлэн хос алтан медалын эзэн Г. Угалзцэцэг  Дэлхийн 4 удаагийн хошой аварга боллоо. Энэ жил тэрээр хос алтан медал авсанаараа дэлхийн 5 алтан медалын эзэн боллоо. Мөн Women"s Junior Model 21 yrs old ангилалд Г.Угалзцэцэгийн төрсөн охин М.Мойлоо Хүрэл медаль хүртсэн


Г.Угалзцэцэг дахин аварга боллоо

Тайландын Чианг Май хотод 12 сарын 14-16 ѳдрүүдэд болсон WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид 2 Алт, 4 Мѳнгѳ, 3 Хүрэл медаль хүртсэн байна.  “Women"s Athletic Physique up to 165 cm” болон “Women"s Athletic Physique +30” ангилалд Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртэж дэлхийн дөрөв дэх удаагийн аварга болсон бол Г.Гансаруул дэлхийн аваргын мөнгөн медаль, “Women"s Sports Physique over 165 cm” ангилалд тамирчин Х.Болорчимэг хүрэл медаль, “Women"s Model bikini” төрөлд М.Мойлоо хүрэл медаль, “Women"s Model Physique up to 160 cm ангилалд Б.Мѳнхчимэг мѳнгѳн медаль хүртлээ.



Харин эрчүүдээс “Men"s Sport"s Physique up to 180 cm” ангилалд Ж.Баянмѳнх мѳнгѳн медаль, “Men"s Fitness Physique over 170 cm” ангилалд хүрэл медаль тус тус хүртэв, “Men" Sport Physique up to 170 cm” ангилалд Б.Лхагвадорж мѳнгѳн медаль, “Men"s Sports Physique up to 175 cm” ангилалд Э.Батдорж шагналт V байранд шалгарлаа. Мөн “Men"s Sports Physique over 180 cm” буюу хамгийн ѳндѳр ангилалд М.Эрхэмбаяр шагналт IV байр, Х.Мѳнхбилэг шагналт V байрт тус тус шалгарсан байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.